Натурал фитнессийн анхдугаар тэмцээн тавдугаар сарын 27, 28-нд болно

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Натурал фитнессийн спортоор олон улсын, цаашлаад дэлхийн хэмжээний тамирчин болох хүсэлтэй залууст зориулагдсан анхдугаар тэмцээн ирэх тавдугаар сарын 27, 28-нд болох гэж байна.

Натурал фитнесс буюу хүч тамир оруулах хориотой нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр энэ спортоор хичээллэдэг хүмүүсийн анхдугаар тэмцээнийг Дэлхийн натурал бодибилдинг фитнессийн холбоодын /WNBF, INBF/ албан ёсны гишүүн Монголын натурал бодибилдинг фитнессийн холбоо зохион байгуулах аж.

Монголын натурал бодибилдинг фитнессийн холбоо нь Дэлхийн холбооны гишүүнээр элссэн, Монголд түүнийг төлөөлөн фитнессийн спортыг допинггүй хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг.

Олон улсын хэмжээнд өрсөлдөх мэргэжлийн тамирчныг анх удаагаа Монгол Улсад зохиогдож буй энэхүү тэмцээнээс шалгаруулж, WNBF-ны натурал Про-тамирчинд олгодог “про-карт“сертификатийг олгох юм.

Натурал фитнессийн анхдугаар тэмцээнд оролцсоноор про-карт буюу мэргэжлийн тамирчны эрхээ авахын тулд аль нэг оронд очиж, олон улсын тэмцээнд оролцох шаардлагагүй, дээрх тэмцээнд амжилт үзүүлснээр ПРО-ТАМИРЧИН буюу МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН болох болзлоо хангах боломжтой аж.

ПРО-ТАМИРЧИН болсноор WNBF холбооноос олон улсад тогтмол зохиогддог 10‘000$-60‘000$ шагналын сантай тэмцээнүүдэд оролцох эрхтэй болж, өөрийн хоббигоороо тамирчны карьер, санхүүгийн байдлаа нэмэгдүүлэх сайхан боломж нээгдэх юм.

Гол шалгуур:

  • WNBF холбооны албан ёсны допингийн хоёр шатлал бүхий шалгуурыг давсан тохиолдолд НАТУРАЛ ПРО-ТАМИРЧИН цолыг баталгаажуулна
  • Тэмцээний эхний байр эзэлсэн тамирчдаас про болон сонирхогчдын ангилалд хоёр баг бүрдүүлэн АНУ-д 11 дүгээр сард зохиогдох Натурал фитнессийн 34 дэх удаагийн ДАШТ-д оролцоно

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.86) 2023 оны 04 сарын 21

Натурал фитнесс гэж байгаа бол допинг фитнесс гэж бас байж таарах нь ээ

0  |  0
gg(202.21.96.254) 2023 оны 04 сарын 21

Nice

0  |  0
Top