Хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласан иргэнээр ₮4.8 сая-ийн хохирол төлүүлжээ

2023 оны 04 сарын 22

Хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласан иргэнээр төрд учруулсан хохирлыг төлүүлсэн талаарх Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаярын бэлтгэсэн шүүхийн шийдвэрийг тоймыг хүргэе.


Завхан аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 205/МА2023/00009

Шүүхийн шийдвэрийн тойм 3,

Шүүхийн шийдвэрийн төлөв. Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж. Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Прокуророос "иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж Засаг даргаар ажилласны улмаас цалин хөлс авч, төрд 4,835,063 төгрөгний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч А.А нь "диплом ашигласны улмаас төрд хохирол учраагүй, ажилласан хугацааныхаа цалин хөлсөө авсан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшин, улмаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж, хууль бусаар 4,835,063 төгрөгийн цалин хөлс авч, төрд хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс /үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч төрд учруулсан гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй.

Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар "Прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож болох тул прокурорыг энэхүү хохиролтой холбоотой нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд иргэн А.А нь хуурамч диплом ашиглаж, Засаг даргаар ажилласны улмаас төрөөс хууль бусаар цалин хөлс 4,835,063 төгрөг авч, төрд хохирол учруурсан гэм буруутай байх тул уг хохирлыг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/26778?daterange=2023-01-01%20-%202023-04-18&id=2&court_cat=1&bb=1

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.48) 2023 оны 04 сарын 25

Тэрбумуудаа төлүүлээч ээ нээх сүртэй 4.8.н саяыг төлүүллээ ч гэх шиг хуцах юм аа энэ хууль шүүхийнхэн

1  |  0
Zochin(64.119.25.56) 2023 оны 04 сарын 23

Эртээд нэг хасаг пизда бас тэгсэн

1  |  0
Уншигч(202.21.108.6) 2023 оны 04 сарын 23

Бөөсөнд хутга гэгч болжээ, хуралд дэвшээд сонгогдсон байна. Зүгээр суугаад цалин аваагүй, ажил хийж цалин авсан байлгүй. Ордон дүүрэн хуурамч дипломоо яах гэж бган бол.

3  |  0
Ийм(122.201.24.72) 2023 оны 04 сарын 22

Иймхэн торгууль төлүүлдэг гэнээ энэ мөнгөө хэдэн 10 нугалаад олсон бгаашдээ

0  |  0
zochin(202.9.40.225) 2023 оны 04 сарын 22

Turd bga tom alban tushaalranguudad ch huuramch diplom.hulhi huuramch surguuli tugssen nuhduudeer duuren bga bizde.Zarim n sursan .ajillasan on daraalalaa ch zuv helj chadahgui.angiin alibim ch bhgui bga.Dooroos bisj deerees n ehleech.Buruutanaa toirood shou hgd bh uom.

1  |  0
Хулгайчууд(43.242.243.226) 2023 оны 04 сарын 22

САЙХАН ЖИШЭГ БАЙНА. ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ БАГШ НАРААС ТӨРИЙН ХОХИРОЛЫГ ГАРГУУЛЦГААЯ. АРАЙ ДЭНДЛЭЭ. БОЛОВСРОЛЫН САЙД БАГШ НАРЫН ГЭМТ ХЭРГИЙГ ХААЦАЙЛЖ ӨМГӨӨЛЖ ГЭМТ ХЭРГИЙГ ДЭМЖИДЭГЭЭ БОЛЬ.

3  |  0
Баянхонгом(45.117.35.14) 2023 оны 04 сарын 22

Улсын ерөнхийлөгч женко болоод байсын сумынх ч ёстой яамай байнаа, женког одоо торгох уу

2  |  0
Зочин(202.126.89.196) 2023 оны 04 сарын 22

Маш зөв Төрийн нэртэй байгууллагууд авилгын сүлжээ болсон Ямар сайндаа сонгон шалгаруулалтаар орсон хүнийг салхиар орсон гэж нэр хоч өгч цагаандаа гарсан.Дипломгүй ,хуурамч дипломтой, албан тушаалд томилогдсон нөхдүүд шүүр ажиллагаанд шүүрдэгдээгүй үлдсэн байх юм\n

0  |  0
ард(66.181.178.86) 2023 оны 04 сарын 22

БҮХ ЗАСАГ ДАРГЫНХАА ДИПЛОМЫГ ШАЛГАЦГАА ЭНЭ БОЛ НЭГ ТОХИОЛДОЛ ЦААНА НЬ ХЭД БАЙГААГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Зочин(122.201.21.162) 2023 оны 04 сарын 22

Нэр усгүй бол худлаа худлаа

0  |  0
Top