Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогод идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Автотээврийн хэрэгслийн улсын дугаар авах, солих, шилжилт хөдөлгөөн хийх бол Тээврийн хэрэгслийн бүртгэлийн салбаруудад очиж үйлчлүүлэх юм байна.

Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгөхдөө “Орон нутгийн хэмжээнд нийт 130 236 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой. Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрийн нэр дээр байсан тээврийн хэрэгслээ худалдах, худалдан авах, гэрээ, итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн боловч худалдаж авсан иргэн нь өөрийн нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн торгууль, татвар бүртгэлийн санд бүртгэлтэй өмчлөгчийн нэр дээр гарч, өр үүсээд явдаг олон тохиолдол бий. Иймд иргэд заавал бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатай” гэсэн юм.

Шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд огт оролцдоггүй, сэлбэг болон задаргаанд орсон, шатсан, төмрийн хаягдалд өгсөн гэх мэт тээврийн хэрэгслээ бүртгэлийн сангаас хасуулах юм. Үгүй бол иргэдэд татварын ногдол жир бүр үүсээд явах аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.191) 2023 оны 04 сарын 28

Хүнийг эзэнгүй байх үед машиныг минь зарчихаад гадаадад явсан бгаа юм тэгээд над дээр татварын мэдээлэл байнга ирдэг тэр авсан хүн бол машины эзнийг олход маш амархан харин би олход хэцүү үүнийг холбогдох байгуулга олж өгөхгүй бна гэдэг бол шал утгагүй штэ!?

1  |  0
Top