БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл Тэргүүн хатагтайн хамт АНУ-д төрийн айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Тэргүүн хатагтай Ким Кеон Хэ олны анхаарлыг ихээр татаж байна. Урлагийн чиглэлээр мэргэшсэн Ким Кеон Хэгийн барьсан цүнх, өмссөн хувцас, 50 настай ч 30 настай мэт харагддаг гаднах төрх нь гоо сайхны багагүй шүүмжлэл бас магтаалыг дагуулж буй. БНСУ-ын Тэргүүн хатагтайн талаар 10 баримтыг хүргэж байна.
Юн Сүк Ёл, Ким Кеон Хэ нар 2012 онд гэрлэсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч 62 настай бол Тэргүүн хатагтай 50 настай. Интернет хэрэглэгчдийн дунд 50 настай ч 30 настай мэт харагддаг Ким Кеон Хэгийн гадаад төрхийг магтан сайшаадаг хүмүүс байдаг бол шүүмжилж, гоо сайхны мэс заслын ул мөр хайх хүмүүс ч бий.
Танилцаад 10 жил гаруй болж буй тэдний дунд ямар ч хайр дурлал байдаггүй, байгаа ч үгүй, эхнэр нөхөр биш зүгээр л хамтрагчид гэх яриа ч бий. Гэхдээ тэд олны өмнө хамт гарч ирэх болгондоо аз жаргалтай харагддаг.
Ким Кеон Хэг төгссөн сургуулийнхаа тухай худал мэдээлэл өгч карьеараа өсгөсөн гэж буруутгаж, уран зургийн үзэсгэлэнгийн компанийнх нь үйл ажиллагаатай холбоотой дуулиан ч гарч байв. Гэхдээ л өмнөд солонгосчууд түүнийг хүндэлдэг.
Тэрбээр Сөүлийн их сургууль зэрэг хэд хэдэн их сургууль төгссөн, боловсролтой бүсгүй. Ким Кеон Хэ нөхөр нь БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад карьерынхаа талаар худал мэдүүлсэн гэх дуулианд холбогдож, олон нийтийн өмнө толгой бөхийн уучлалт гуйсан билээ. Бүсгүй “Би сайхан харагдахын тулд карьерынхаа талаар худлаа бичсэндээ уучлалт гуйж байна. Ийм зүйл хийх ёсгүй байсан юм. Эргээд бодоход энэ бол гутамшиг байсан” хэмээж, уг дуулианаас нь болж хүнд замыг туулан, өдий зэрэгт хүрсэн нөхрийг нь дэмжихээ болихгүй байхыг солонгосчуудаас хичээнгүйлэн хүссэн юм.
АНУ-д төрийн айлчлал хийж буй тэдний талаар хамгийн их яригдаж буй зүйл нь Тэргүүн хатагтайн цүнх болоод байна. Ким Кеон Хэ АНУ руу нисэхээр онгоцонд суухдаа хар өнгийн цүнх барьсан байсан. Энэ нь БНСУ-ын “Marhen.J” компанийн өнгөрсөн жил үйлдвэрлэж эхэлсэн “веган” бүтээгдэхүүн аж. Уг цүнхийг үйлдвэрлэхэд амьтны арьс огт ашигладаггүй юм. Тусгай био технологийн тусламжтайгаар алимны хальс, гол зэргийг ашиглан бүтээсэн уг цүнхний материалыг “алимны савхи гэж нэрлэдэг.
БНСУ-ын Тэргүүн хатагтай залуу харагддаг нууцаа хуваалцахдаа “Миний гоо сайхны нууц Солонгост үйлдвэрлэдэг маск, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн ач тус биш. Харин байнга оюун ухаанаа сайжруулж байдагт оршдог” гэсэн байна. Түүний ярьж буйгаар тархи залуу байх тусам үрчлээ бага байдаг аж.
Солонгос эмэгтэйчүүдийн сайн гэрийн эзэгтэй, эхнэр байх нийтлэг жишгийг эвдэж, карьертаа анхаарал хандуулж ирсэн Ким Кеон Хэ урлагийн боловсролоор магистр зэрэгтэй бол дижитал контент дизайны чиглэлээр докторын зэрэгтэй.
БНСУ-ын Тэргүүн хатагтай 2009 онд “Кована Контент” урлагийн үзэсгэлэнгийн чиглэлээр мэргэшсэн компанийг байгуулж, захирлаар нь ажиллаж эхэлсэн.
Кеон Хэ, Сүк Ёл нар хүүхэдгүй. Дөрвөн нохой, гурван мууртай аж.
Судалгаагаар өмнөд солонгосчуудын 66.4 хувь нь Ким Кеон Хэг Тэргүүн хатагтайн хувиар улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцох нь зөв ч эхнэр хүний хувиар нөхрийнхөө ар тал болж, эзэгтэйн үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Том албан тушаал хашдаг нөхөртэй байлаа гээд карьераа орхихгүй байхыг илүүд үздэг Кеон Хэ нөхрөө Ерөнхийлөгч болсны дараа эзэгтэйн үүргээ биелүүлж, түүнийг дэмжиж, ар тал нь болно гэдгээ хэлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Нүүр нь хиймэл, хөөчихсөн юм шиг л харагдаж байна.
Төрийн тэргүүнийхээ эхнэрийг хэдэн нас залуу харагдуулж чадахгүй бол Солонгос өөрөө гоо сайхны үйлчилгээ өндөр хөгжсөн гэж бусдыг татахад хэцүү биз дээ, кимчи ухаан явж байна наана чинь
юу вэ. бөөн ботокс шахуулсан эмэгтэйг сайхан гэнэ үү. нүүр нь хөөсөн мантуу шиг л харагдаж байна. гэхдээ боловсролтой бүсгүй юмаа. Ботокс шахуулж, гоо сайханы мэс засал нүүрэндээ хэт их хийлгэсэн нь зураг дээр нь илрээд байхад ха хаха . гэхдээ гоо сайханы мэс заал хийлгэхгүй бол нээрээ яаж солонгосын эмэгтэйчүүдийг төлөөлөх вэ дээ. Оригиналаараа бол /европ шиг/ харагдахаас айдаг солонгосчуудын имиж юмдаа.
Bie saihan abch ybdag saihan ch tergvvn hadagtai .