-С.ЗОРИГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШИНЭ НӨХЦӨЛ БАЙДАЛД ДАХИН ШАЛГАЖ БАЙНА-
Ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн захиалгат аллагын гүйцэтгэгчид хэмээн гурван шатны шүүхээр ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосноор хэрэг задарч байна. “Тэд биш юм бол өөр хэн гэж” хэмээх асуулт бүхий шинэ нөхцөл байдал үүслээ. Дахиад л энэ аймшигт хэрэг хэзээ илрэх бол гэсэн хүлээлт бий болж, 25 дахь хавартайгаа золголоо. Мөн дахиад л элдэв асуулт энд тэндээс “ургаж”, янз бүрийн сураг таамаг хөвөрч эхэллээ.
Тэр бүү хэл, “Хэргийг илрүүлчихсэн гэсэн, хэзээ мөдгүй зарлах л үлдээд байгаа юм байна” гэх нь ч байна. Гэхдээ энэ бүхэн бол дам сураг. Харин албан ёсны мэдээллээр бол өнгөрсөн 2-3 жилд хэргийг мөрдөх шинэ ажлын хэсэг байгуулагдан ажилласан, түүнийг ЭЦА-ны дарга Т.Сүхболд ахалж иржээ. Тус ажлын хэсэг аллагын сүүдэрт нуугдсан захиалагчдыг илрүүлж чадах уу. Үгүй байлаа гэхэд бага ч атугай урагш дөхүүлэх болов уу гэдэг бол цаг хугацааны л асуудал. Харин зэрэг цол, алдар нэр горилон хүний эрхийг зөрчиж, эрүү шүүлтээр зохиомол хэрэг тулган хүлээлгэх гэсэн, улстөрчдийг захиалгаар бусдыг яллах гэсэн өмнөхтэй адил бусармаг үйлдлүүд л бүү гараасай гэх байна. Хэргийн талаар гарч буй мэдээллүүдийн зэрэгцээ гал дээр тос хийсэнтэй адил ярилцлагыг Т.Чимгээгийн өмгөөлөгч Ж.Оюунцэцэг саяхан хэвлэлд өгөөд байна. Тэрбээр “...Захиалагч нь тодорхой болоогүй байхад миний үйлчлүүлэгчийг захиалгаар хэрэг үйлдсэн гэж ялласан.
Ер нь ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэлчингүй, хөдөөний хүмүүст хэргийг үүрүүлж даръя гэсэн санаа байжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь харж байна даа” гэсэн. Эндээс хэнээс тийм санаа гарсан бэ. Тэр нь хэн, хэн байна вэ гээд л асуулт хөвөрнө. Тэгэхээр “хөдөөний хүмүүст” хэрэг үүрүүлэх “жүжиг” зохион байгуулж, тэрийгээ энэ хүртэл явуулна гэхээр аллагын захиалагчид нь улс төр, эрх мэдэлд тун ч ойрхон байх шиг.
Ер нь бол С.Зоригийг хөнөөсөн этгээд нь Эрдэнэтийн гурван иргэн, тухайлбал Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа,Т.Чимгээ нар байж гэнэ. Талийгаачийн эхнэр Б.Булган ч энэ хэрэгт холбоотой тул Хорих 461 дүгээр ангид хорьжээ гэсэн мэдээлэл анх цацагдахад олон нийт үнэн, худал гэж маргалдаж хүлээж авсан. Эрдэнэтийн гурван иргэн гэхээр үнэн байж магадгүй юм гэх хүн ч байсан. Яагаад гэвэл, С.Зориг агсны үхлийн тухайд түүнийг дэд бүтцийн сайд байсан, улмаар Ерөнхий сайд болох гэж байсан, Эрдэнэтийн асуудал дээр өөр байр суурьтай байсан гэхчлэн ярьж, бичдэг.
Тэгэхээр “Аллага ба Эрдэнэт” гэсэн томъёолол гарч ирээд байх. Түүний хамтран зүтгэгчдийн нэг, тухайн үед түүний амь насаа алдсан хэргийг мөрдөн байцаах ажилд туслах чиг үүрэг бүхий УИХ дахь Ажлын хэсгийг ахалж явсан УИХ-ын гишүүн асан Т.Эрдэнэбилэг ч 2015 онд С.Зоригийн амиа алдсан хэрэг сөхөгдөж, эхнэр Б.Булганыг нь дээрх гурван иргэний хамтаар баривчлан шалгаж эхлэх үед “Эрдэнэтийн асуудлыг одоо ч шалгаж болно” гэж хэвлэлээр ярьсан байдаг. Тэр үеийн архивын баримтыг ухраагаад үзвэл өнөөдөр Тавантолгойд нүүрлэсэн “Нүүрсний хэрэг”, түүнээс улбаалан онцгой дэглэм тогтоож, БЭТ томилон ажиллуулсантай адил нөхцөл байдал үүсээд байж уу гэдэг нь харагддаг.
Тодруулбал, тухайн үед Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоочихсон удирдлагыг солих нөхцөл байдал бүрдээд байж. Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн хүний нэрийг Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаачихсан. Э.Бат-Үүлийг хүртэл дэвшүүлээд мөн л буцаагдсан. Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх гэтэл УИХ дээр нэг саналаар дутсан ийм л үе. Тэгвэл өнөөдөр зөвхөн намын дарга болж тамга атгахын төлөө улайран дотооддоо алалцаж байгаа АН-ынхан тэр үед Ерөнхий сайд болохын тулд ямархуу юм болж байсан нь бараг л ойлгомжтой.
Тэгэхээр давхар, давхар ашиг сонирхлын огтлолцол байсан нь бүр ч тодорхой юм. Бас нэг сонирхолтой асуудал бол АН-ынхан, тэр үеийн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хэргийг илрүүлэхэд идэвх гаргаж байгаагүй гэдэг. Ж.Наранцацралт агсныг Эрдэнэтийн асуудлаас болж Ерөнхий сайдаас нь огцруулсан. Орос руу бичиг илгээсэн, танхимаараа хэлэлцээгүй гэж буруутгасан. Тэрийг өөрийнх нь МҮДН фракцийнхан санаачилж, дотроо сэлгээ хийсэн л асуудал. Р.Амаржаргал гарч ирээд “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэсэн байдаг. Бүгд л тэгж гарч ирдэг, хуурай мэдэгдэл хийдэг. Л.Цог гэхэд л Их хурлын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Хууль зүйн сайд болж Ж.Наранцацралтын танхимд орж ажилласан байдаг.
Л.Цогоос бусад нь дараагийн танхимд ороогүй бөгөөд мань эр “Би л хэргийг илрүүлнэ” гэж амлачихаад ачир дээрээ огт хөдлөөгүй гэж байгаа. Дараагийн Хуульзүйн сайдаар Да.Ганболд томилогдсон ч мөн л хэргийг илрүүлэхэд олигтой хүч тавиагүйг С.Зориг агсны хамтран зүтгэгчид батлан хэлдэг. Энэ хэрэгт хамгийн их нэр дурдагддаг, хүн бол ардчиллын алтан хараацайнуудын нэг гэгддэг Э.Бат-Үүл. Гэтэл мань эр тэр үед “МАХН /МАН/ энэ хэрэгт холбогдолгүй” гэж мэдэгдэл хийж байсан байдаг. Хожим өөрөө С.Зоригийг алсан гэх хэрэгт сэрдэгдэж бөөн юм болж байв. Саяхан тэрбээр “Хилс хэрэгт гүтгэгдсэндээ төрөөс 25 тэрбумыг нэхэмжилнэ” гэж мэдэгдээд байгаа.
Эцэст тэмдэглэхэд, хэдхэн хоногийн өмнө С.Зориг агсны төрсөн өдөр тохиосон. Энэ өдөр түүнийг дурсан хэвлэлээр дуулиан шуугиантай ярилцлага өгдөг байсан хүн бол түүнтэй ойрхон ажиллаж, нэг фракцид хамт зүтгэж явсан улс төр судлаач Л.Эрдэнэтуул. Тэрбээр сүүлийн жилүүдэд чимээгүй байх болсон. Тэр хамгийн сүүлд 2015-2016 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа аллагын захиалагчдын тухайд “...Ямар тогоонд чанагдаж байсан билээ тэр сектороос буюу тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн хүрээллээс хайх нь магадлал нь илүү өндөр юм даа. Гарцаагүй тийм байгаа. Үнэхээр санамсаргүй золгүй тохиолдлоор гэх юм уу, санаандгүй хоёр гай гэнэт гарч ирээд амь насанд нь хүрээгүй л юм бол тийм л байгаа. Ардчилсан холбоо эвсэл, түүнтэй холбогдож байсан бизнес бүлэглэлүүд үүний сонирхол дунд, тэр огтлолцол дээр л гарах байх. Тийм учраас хэрэг илрэхгүй, удаашраад байна” гэж ярьсан байдаг. Үүний дараахан гадны нөлөөтэйгөөр Л.Эрдэнэтуулын эрүүл мэнд муудаж, биеийн байдал тааруу, ухаан орохгүй бусдын асаргаанд орсон гэх сураг гарснаас хойш чимээ тасарчээ.
Ч.ЗОТОЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 22 )
Батүүл Элбэгдорж хоёр шүү дээ Эрдэнэтуулыг энэ хоёр хордуулсан ....энэ хоёр гэрчүүдийг устгаад л яваад л бгаа даа Нямдорж энэ хоёрыг мэдэж бгаа даа
Алуурчид Бат-Үүл, Элбэгдорж 2 шүү дээ.\nЗоригийг алсанд нь шагнал болгож Улсын баатар болгож өргөмжлөө биз дээ
Баатар болсон хүн хүртэл бн, хэнийг ч илчлээгүй нууж чадсан, Булганд бас баатар өгөх гээл чадахгүй дансанд нь сая доллар хийсэн л бгаа
Тэр үеийн ёрөнхийлөгч ёрөнхий сайд нар мэдэх ёстой шалга
Хүзүүгүй хар ч Монголчуудаар наадчихиймаа.
Элбэгдоржийн зхиалгаар Батүүүл алсан гарцаагүй үнэн\n⁹
Бат -Үүлийн хэлж байсныг санаж байна. МАН -ын байр луу дайрч болохгүй, эхлээд учрыг нь олох хэрэгтэй гэх утгаар л хэлсэн. Энэ балмад хэрэг Бат -Үүлтэй холбоотой бол нар баруунаас,.... буянт ухаа, бөхөг түргэний голоос ...гарна. Хэргийг учигийг Эрдэнэт, жижигбанди, мэнгэт нямдоржоос хайхад л олдоно.
Буриад хүнээс л хутгалах санаа гарах байх даа.
Ooroo ilerleedee
Нямдорж, Багабанди нарын хэрэг гэдэг нь тодорхой. Алуурчдыг барихаар нямка оролцож хэргийг задалж, хэрэгсэхгүй болгодог. Бүр 5 дахь удаагаа давтагдаж байна.
Захиалагч нь Багабаньд, Нямдорж нар.
””” SALGA,TSAGAAN TOLGOITOI HUN ALSAN NI TOGTOOGDSON GEJ NYAMDORJ YARISAN BAIDAG. YU UNEN,TER UNEN.
Herev zorig garch erdenet ba otgonbileg asniig uhah baisan bol ter hunii bagiin and bagabandi ni zorigiig erunhii said bolgoy geed zogsoj baih baisan gejuu tegeed ch 3 n ydsan yumaar aluulah bailaa yu aluulsan bj gej bodhod ene 3 amid yvlaa yu tegheer ter uyd neg Namd baisan baruunii nom uzsen yag I”d ungu mungu alban tushaaliin amtand orj baisan AN han buyu elbegdorjiihon l uldeed baigaamdaa herev zorig garch irsen bol odoogiin dur esgesen ardchilal hunii erh erh chuluu ni hetiidsen anarhizm hagartlaa bayjsan 30 ger bul taranshei orohdoo tulsan ard tumen bugd baihgui baisiin
яНямдорж ,Багабанди нар мэдэж бга..
Яаран сандран малгайгаа орхиод явсан хүн яах уу
аллагын амьд гэрчтэй хэрэг илэрдэггүй дэлхийд ганц улс бол Монгол...
Teneg Monholchuud aa.Zorigiig Elbegdorj Bat Uul 2 aluulsan shuu dee\nElbegdorj 50 Jilin hugstsaatai ene hergiig haalgasan .
Buruu shuuj hun helmegduulsen 3 shatnii shuugchdiig shuuj, yal uguuch ee. Bas helmegdliin mungiig ni tedneer tuluuluuleh heregtei.\n
Эбэ Үүл шдээ мэдээгүй юм уу
Энэ аллагын захиалагч эзэд бол яах аргагүй Элбэгдорж Батүүл хоёроос өөр хэн ч биш. Бусдад хилс ял тулгаж яллалсан цаг үе бол Элбэгдоржийн үе. Алуурчин хүнд дусал цус ч урсгаагүй хүнд баатар цол олгосон нь хожим цаазлуулах ялаас нь мултлах гэсэн арга төдий зүйл гэдэг нь харваас илт!!!. Элбэгдорж Батүүл хоёрын бохир гар өнөө хүртэл газар сайгүй байгаа нь энэ хоёрын бохир мөнгөөр тэжээгдсэн бууны ноход одоо хүрэл төрд хэвээр байгаагийн баталгаа!!!. Шудрага төр байсансан бол энэ хоёр алуурчин өдийд шоронд байж байх ёстой. Зоригийг алсан алуурчин аль хэдийн тодорхой болж шүүхээс ялаа авсан байх бай
yavaad odson hunii ner barj hoolo oldog ue duusan mgl chuud aa bid margaach ireeduidee sanaa tavih thag yavaad ugsun hun 10 jil bolson hun yriad yavaj bga ta nar uursduusu icheech bid ungurd amdrah bich ymarch ireed yavdag horvoo songuul dohhoor zorig ner yarij hoolo ajil a hiideg heden hun bna be mgl seguulch nar mun uvaagui setgelgui uhsen hunii tuhai bich sugaa nuhud mun ymar boginhon bodoltoi hooson tolgoinuud ta nar emchiin buruug.r engiin ard uhej bhad bichedgui ail olon jil iin yavaad ugsun hun yariad yu uurchlugduh yum hiij bga ajil oilgoj bga yum bolov eniig bichsen banhar
Эрдэнэтуул өнөөдөр алив ярианд оролцохоос эрс татгалзсан Асар хүнд хордлоло авсан Орост явж эмчлүүлсэн учир амьд гарч чадсан. Гадаадад амьдардаг хүүхэд дээрээ очсон хаягаа нуусан. Ноцтой гэрчийн нэг бол мөн.Олон гэрчүүд бурхны оронд очсон Энэ бүхнийг нарийн зохион байгуулж чадах хүн хуулийнхныг гартаа баталгаатай хийсэн байж таарна.Асар өндөр албан тушаал гарцаагүй шаардагдана.Элдэв дэл сул яриаг авч хэлэлцэхгүй.Айх юм гэрчүүд