Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар өчигдөр /2023.04.28/ Олимпик хауст боллоо.
Тус сургалтад Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Алтантуяа болон М.Хүслэн нар олимпын төрлийн спорт холбоодын төлөөллүүдтэй хамрагдлаа.
Семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд МҮОХ-ноос баримталж буй бодлогын талаар танилцуулж мөн Жендэрийн тэгш байдлын комиссын үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан бол Спорт дахь жендэрийн тэгш байдал, Жендэрийн мэдрэмжтэй бодлого сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )