Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Налайх дүүргээс удирдан явуулав.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.
Тодруулбал,
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
- Газрын зөрчил арилгах хүрээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх.
- Аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх.
- Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх.
- Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах.
- Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )