Украины талаас Кремль рүү дроноор довтолсныг ТЕРРОРИСТ АЖИЛЛАГАА гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Украины талаас Кремлийн ордон руу өчигдөр /2023.05.03/ дроноор довтолсон гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

Уг дайралтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хөнөөх зорилготой байсан гэж олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Москва хотын агаарын довтолгооноос хамгаалах систем уг хоёр дроныг устгаж буй бичлэг цацагдсан юм. ОХУ болон түүний холбоотон орнуудын зүгээс дроны довтолгоог террорист халдлага гэж үзэж буйгаа илэрхийллээ. Довтолгооны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордонд байгаагүй аж.

Дайралтын үеэр хүний амь эрсдээгүй, барилга байгууламжид эвдрэл гэмтэл үүсээгүй юм.

Тэгвэл Украины Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дроны довтолгоог эрс няцааж “Бид Москва руу, Путин руу довтлоогүй” гэж мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын тал дээрх үйл явдлыг Киевийн урьдчилан төлөвлөсөн террорист халдлага гэж үзэн, хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Киев(45.117.35.8) 2023 оны 05 сарын 06

Бид довтолсоон гэхиймуу,! Хэн довтолсон нь тов тодорхой!!!

0  |  0
fghjnnnm(39.154.228.90) 2023 оны 05 сарын 06

orosiin tal uuruuduu jujiglej bn, eneer shaltgaalj Ukrainiig zalgaad turemgiileh arga

0  |  0
Zochin(202.55.188.109) 2023 оны 05 сарын 05

Amerikiin alnii huurs davarsan hoholuudiig yaaj amigui bolgodgiid Delhiig Chichester haruulaach ee.Orosuud aa haruulaach ee Orosiin Armi aa

0  |  0
Top