Оросын зургаан бүс нутагт дроны халдлага гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

Өнгөрсөн шөнө Оросын төвийн таван бүс нутаг, Псков мужид дроны халдлага гарчээ.

Үүний улмаас Псковын нисэх онгоцны буудалд гал гарч, цэргийн тээврийн Ил-76 хэд хэдэн онгоц өртжээ. Бусад бүс нутагт Украины дронуудыг агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтай устгажээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээллээр, агаарын довтолгооноос хамгаалах системүүд Брянкс мужид гурав, Орловск-д нэг дроныг устгасан бол Рязанск мужид хоёр дроныг устгасан байна. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Калуж мужид нэг дрон устгасан бол тус мужийн амбан захирагчийн мэдээллээр, нэг дрон газрын тосны хоосон агуулах савыг оножээ. Москва руу чиглэсэн нэг дроныг Москва мужийн Рузской дүүргийн нутаг дэвсгэрт унагасан байна. Севастопольд мөн дроны халдлага гарчээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(37.166.48.205) 2023 оны 08 сарын 31

Адгийн хөрш.Хамгийн сайн орос бол үхсэн орос.

1  |  0
Зөнч(103.57.93.253) 2023 оны 08 сарын 31

Юу тарина түүнийгээ хураана гэж бий л дээ,шангаа хүртэх цаг нь болжээ

1  |  0
Зочин(202.126.89.99) 2023 оны 08 сарын 31

Хариуг нь гүйцээж өг

3  |  0
Zochin(66.181.191.91) 2023 оны 08 сарын 31

Oboo bosgoogui bol shaazgai haanaas suuhab dee. Hunii nutagrUu shunaj bj hetsuu zuil boloh ni .

2  |  0
Хас(126.253.63.110) 2023 оны 08 сарын 30

Пригожины талынхан ууртай бгаан бн да

0  |  0
Болж(66.181.161.106) 2023 оны 08 сарын 30

Болж дээ. Оросуудын бөмбөгдөлтийг бодвол хүний амь хохирсонгүй.

1  |  0
Top