Таван жилийн өмнө алга болсон охиныг хүчирхийлж, хөнөөсөн этгээдийг илрүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 05 сарын 05

Таван жилийн өмнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас алга болсон 13 настай охиныг хүчиндэх хэргээр хоёр удаа ял эдэлж байсан этгээд хөнөөж, цогцсыг нуусан байсныг илрүүлжээ. 

Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй М гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон мэдээлэл бүртгэгдэн, тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байжээ. 

Хэргийн мөрдлөг, шалгалт тухайн үедээ үр дүнд хүрээгүй ч хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсаар байсан аж. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан, 38 настай, эрэгтэй Б гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ. 

Таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас 3 километр газарт зөөвөрлөн, модон дунд нуусан байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гуйж бна!!!!(86.111.136.219) 2023 оны 05 сарын 07

Хөдөө газар баг сумдад болон гэр хороололуудад энэ морин эргүүлээ олноор ажилуулаачэээ.Энд тэндхийн компанийн болон хятадын элдэв компаниудад хамгаалалтынхан алваныхан гэж монгол хүндээ эо бар болсон залуус ажиллуулж бхын оронд Монгол Хүнээ ,Монгол хүүхдүүдээ нэгд тавьж хамгаалах,хяналтын хүмүүс олноор ажиллуулж Монгол хүний амь насыг нэгд тавьдаг болмоор байнааа Ерөнхийлөгч ,Ерөнхий сайд,Хууль зүйн сайд нарааа!!!????

0  |  0
Zochinх(86.111.136.219) 2023 оны 05 сарын 07

Hajuud ni iim hereg hiij baisan hun bj bhad 5 jil ileruulj chadahgui bhdaa yadag bnaa

0  |  0
Занга(204.111.170.39) 2023 оны 05 сарын 07

Цаазлаачээ.

1  |  0
Irgen (202.126.88.220) 2023 оны 05 сарын 05

C.Zorigiin hereg l gj.ilrehgui 1 hereg bh yum doo

0  |  0
irgen(202.126.88.220) 2023 оны 05 сарын 06

Ert oroi herguud ilreed baidgiin C.Zorigiin hereg l ilerdeggui yum doo

1  |  0
Top