Ногоон байгууламжийн арчилгаа, хамгаалалтыг хийлгэхээр энэ онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Улмаар шалгарсан 21 аж ахуйн нэгж, байгууллага Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай гурван жилийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Гэрээний хугацаа гурван жил байгаа нь хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн чадавхыг дээшлүүлэх зорилготой. Энэ хугацаанд аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, хүмүүсийнхээ нийгмийн хангамжийн асуудлыг шийдэх боломжтой юм. Гэхдээ гэрээг жил бүр дүгнэнэ. Ногоон байгууламжийн гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын хөндлөнгийн хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэхээр “Ногоон агула”, ЭЭЭХХ гэсэн хоёр төрийн бус байгууллага шалгарчээ.
Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж байна. Энэ жил нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэг болон олон наст 628,000 цэцэг, навчит болон шилмүүст, гоёлын 185,930 мод сөөг, зүлгийг 20,100 ам метр талбайд тарихаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ нь өмнө нь нийслэлд хийж байсан ногоон байгууламжаас 2-3 дахин илүү гэсэн үг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Овоо доо монголчууд