Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай санал ирүүлснийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр (2023.05.08)хянан хэлэлцлээ.
Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих.....” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 1 сараар сунгаж, шийдвэрлэв.
Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 3 )
Өгөө аваан дээрээ л тохирохгүй байгаан байна доо
Энэ Батдөл зөвхөн татвараас зайлсхийсэн гэсэн зүйл ангиар торгуулаад л мултрахаар болсон гээд гадуур хүмүүс шуугиад байхын, арай үгүй байлгүй дээ. Хэрлэн, Амарбаясгалангийн мөнгийг зохицуулдаг байсан гэж сошиалд бичсэн байсан. Хуулийн байгууллагынхан хир ”шударга” ажиллах юм бол, цоо ширтэнэ дээ.
Энэ Батдөл татвараас зайлсхийсэн гэсэн ял авч торгуулаад л өнгөрөхөөр тохиролцсон гэж хүмүүс маш их шуугиж ярьж бна