ШУУД: Д.Бат-Эрдэнэ нарт хувьцаагаа луйвардуулсан иргэд Ерөнхий сайдад хандлаа

2023 оны 05 сарын 10

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ нарт "Таван толгой"-н хувьцаагаа луйвардуулсан иргэд мэдээлэл хийж байна.

(2023.05.10)


Тэдний мэдээлснээр Өмнөговь аймаг дахь “Тавантолгой” ХК -ийн  хувьцааг хууль ёсны өмчлөгч иргэдэд мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрөлгүйгээр өмчлөлийн хувьцааг нь хуурамч гэрээ хэлцлээр арилжиж, онц их хэмжээний хохирол учруулсан байна.

Хувьцаа эзэмшигч иргэд нь шударгаар хөдөлмөрлөж бий болгосон өөрийн хөрөнгөөр “Тавантолгой” ХК -ийн хувьцааг худалдан авч, 1998 оноос “Ажнай инвест” зэрэг брокер диллерийн  ХХК-д  данс нээлгэж, хувьцаагаа байршуулж үйлчилгээ авч байжээ.

Гэтэл хохирогч иргэдийн хувьцаа байршиж байсан “Ажнай инвест” компани нь өмчлөгч нараас ямар нэгэн итгэмжлэл, захиалга, зөвшөөрөл авахгүйгээр, хүчин төгөлдөр бус хэлцлүүд хийж, хуурамч бичиг баримтыг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс бүрдүүлж, иргэдийн хувьцааг 4-5 дамжуулан арилжаалж ашигласан  байна. Ийнхүү анхан шатны жинхэнэ өмчлөгчийн зөвшөөрөл, бүртгэл баримтгүйгээр хуурамч арилжаанууд явагдаад “Ажнай инвест” ХХК-ны эзэн болох одоогийн УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ болон К.Д.Романовский, С.Өлзийхишиг нарын дансанд орсон болох нь тогтоогджээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top