М.Анхцэцэг Азийн АШТ-ээс хүрэл медаль авлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-13-нд Өмнөд Солонгосын Жинжүд явагдаж байна. Парисын олимпын эрхийн тэмцээний нэгт багтсан тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 жинд 20 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж байна.

Өчигдөр эмэгтэй 81 кг-ын жингийн тамирчид өрсөлдөж, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ААШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, “Эрхэт Монгол” группийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг оролцлоо.

Манай тамирчны бэртэл сэдэрсэн ч тэвчээр заан өрсөлдсөөр хүрэл медальд хүрлээ. М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр нийт 3 хүрэл медаль хүртлээ.

Манай эмэгтэйчүүд 3 алт, 3 хүрэл медаль хүртээд байгаа.
 


Эмэгтэй 81 кг

Алтан медаль - Liang Xiaomei Хятад огцом 120 kg, түлхэлттэй 155 кг, нийт 275 кг    

Мөнгөн медаль - Wang Zhouyu Хятад огцом 115 кг, түлхэлттэй 146 кг, нийт 261 кг  

Хүрэл медаль – М.Анхцэцэг Монгол огцом 108 кг, түлхэлттэй 135 кг, нийт 243 кг
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top