М.Баяраа: Төр хувь хүний хашаанд орж, мод тарих нь зохисгүй

2023 оны 05 сарын 15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгч байна.

(2023.05.15)

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мод тарьж, Улаанбаатараа ногоон болгох асуудал дээр иргэдийн оролцоо чухал байгааг хэллээ.


Тэрээр "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мод тарьсан иргэдийг урамшуулах журмыг гаргаж, удахгүй Иргэдийн хуралд өргөн барина.

Ер нь мод тарина гэдэг иргэдийн ухамсрын асуудал. Мод тарих хэрэгтэй гэж шүүмжилдэг ч өөрийнх нь хашаан нэг ч мод байхгүй байх жишээтэй.

Зун, намартаа гэр хорооллын айлуудыг холоос харахад хашаа нь ногоорч харагддаг. Гэтэл тэр нь дан шарилж. Мод ургах боломж нь байгаа. Иргэд орчиндоо мод таривал ядаж хүүхдүүд нь хашаандаа ногоон орчинд тоглоно. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд БОАЖЯ, нийслэл тодорхой хэмжээнд зохион байгуулна. Гэхдээ төр хувь хүний хашаанд ороод мод тарих нь зохисгүй” гэв.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top