“Төрд итгэх итгэл суларсан” гэх үгийг уншигч та бүхэн сонсож л байсан биз дээ. Уг нь төрийнхөө сүлдэнд амь, амьдралаа даатган залбирч, цай сүүнийхээ дээжийг өргөдөг байсан ард түмэн чухам яагаад төрдөө ингэтлээ итгэхээ байв. Мэдээж төр гэдэг тусдаа нэг хүн юм уу, ямар нэгэн биет зүйл биш. Харин ард түмнийг төлөөлөн, тэдний эрх ашигт нийцсэн хууль тогтоомжуудыг батлан гаргаж байх үүрэгтэй Их хурлын гишүүд нь сонгогчид, ард түмнийхээ итгэл найдварыг ингэтлээ алдсан хэрэг.
Ойрын өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд ойлгон таниулах, дэмжлэг авахын тулд гишүүд тойрогтоо ажиллацгааж байна. Харамсалтай нь дийлэнх, олонх нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж. Зарим нь бүр Соёлын төвөөс нь хөөгдөж ч гарсан сурагтай.
Ард түмэн тэнэг биш учраас төлөөллийн зарчим дээшлэх, эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлэх учиртай гишүүдийн тоог нэмэхийг бол ойлгож байгаа.
Гэвч хэчнээн жил худлаа ярьж, уран донгодсоор саарал ордонд үүрээ засаж аваад ор тас мартчихдаг нь олон байгаа учраас л иргэд бухимдаад байгаа хэрэг. Улстөрч хүнийг хэр зэрэг ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн, чин шударга төрийн түшээ байсныг нас барснаас нь хойш тодорхойлдог гэсэн хэллэг байдаг юм билээ. Гэтэл манай улстөрчид амьд сэрүүндээ бүү хэл бүрэн эрх нь хэвээрээ байхад л элдвээр хэлүүлж, зарим нэг нь үсдүүлж, чирүүлж байна.
Өдийгөөс жил орчмын өмнө буюу ноднин жил Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатыг Сүхбаатарын талбай дээр явахад нь жагсагчид зангианаас нь татаж, бараг чирэх нь холгүй байв. Түүний дараа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Багабанди гэж хүн “Титэм үг”-ээсээ тэс өөрөөр ажилласаар байсан тул ард түмэн элдвээр эсэргүүцсээр саяхан Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүнээс хойш Ерөнхийлөгч болсон хүмүүс ч яг л энэ мэт үйлдлүүд давтагдахад бэлэн байгаа. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гэж хүн Улаанбаатарынхаа гудамжаар алхах нь бүү хэл, улс орондоо ч амьдарч чадахгүй байдалд хүрээд хилийн дээс алхаж, харийн нутагт очсон.
Ямар сайндаа Засгийн газраас түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авч ирэх, гэм буруутай бол тохирох ял зэмийг нь хүртээхээр болсон. Томоохон жишээнүүд нь л энэ болохоос биш тойрогтоо очих нүүргүй болсон, очлоо ч толгойгоо хагалуулж мэдэхээр улстөрчид захаас аваад бий. Тиймдээ ч тойрог, тойрог сольж, нүүдлийн шувуу аятай явдаг нөхөд ч байгаа. тэд өдгөө ҮХНӨ-өөр намын жагсаалтад багтчих санаатай дарга нарынхаа үүдийг сахиж, үйлийг нь барж буй нь нууц биш. Тэгвэл улс төрийн намууд нэр цэвэр, ард түмнийхээ итгэлийг бага ч гэсэн эргүүлж олж авахын тулд эдгээр нөхдөөсөө салах ёстой.
Элдэв асуудалд орооцолдсон улстөрчдөө жагсаалтад оруулах нь бүү хэл тойрог өгөхгүй байх хэрэгтэй. Жагсаалт, нэр дэвшигчдээ хэр шалгууртайгаар сонгож, нэр цэвэр, итгэл даах хүмүүс оруулж ирснээрээ тухайн нам ялалт байгуулах боломж бүрдэнэ. Төрийн нэрийг өндөрт өргөж, түмнийхээ итгэлийг буцаан сэргээн, түүхэн ялалт байгуулахын тулд намууд утаатай ч гэсэн Улаанбаатарынхаа гудамжаар нүүр бардам, нуруу цэх алхаж чадах улстөрчдөө сойх хэрэгтэй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
edi zasagin osolt unagsan etged baldan-osor.
sodhuu buruu geree hij ireel depolt bolgoj edin zasagin super osoltig ungala. ene muu hoodni niabo yuga said boldin.
mongolin edin zasagin 20 hubin osolt ungaj depolt hisen egj ongroloo nogodh sodhuu jabzmaa baldan-osor osorgarab gej sherpa humuus.
reekt yabzmaa yasan muhai abgai gej bee. mini edin zasagin unalt hideg yabzmaa bdini aldsan mong doloor tolodoh doo.
yabazmaa reket minid olri chenk ami mongo toldoh doo gehuu
ХУД-ээс сонгогдсон 3 гишүүн хаана юу хийж явнаа даа??? Лав л Амарсайхан гишүүн хэндээ гэж 33 тэрбумыг авснаа яруу тодоор тайлбарлах биз? Бидний нэрийн өмнөөс сонгогдоод өөр юм хийгээд байгааг ойлгохгүй бна. Бид лав л тэрбум тэрбумаар нь авах юм захиагүй юмсан. Судалгаатай байж чухал үйлдвэрлэлээ хөгжүүлж өргөжүүлэх, ажилгүй иргэдээ ажилтай орлоготой байлгах тал дээр анхаараасай, хүүхэд тэтгэврийн насны хүмүүсийн халамжийн хүртээмжийг нэмэгдүүлээсэй, эрүүл мэнд...г.м.-г анхаарахыг хүссэн. Манайхаас Сарангэрэл, Доржханд, Амарсайхан нарыг УИХ-д дэвшүүлсэн юм.