М.Баяраа: 100-гаад мод тайрч, ачиж явсан асуудал байна

2023 оны 05 сарын 15

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгч байна.

(2023.05.15)

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Улаанбаатар хотын Ногоон байгууламжийн газраас тодорхой газрууд руу албан бичиг явуулсан. Ногоон байгууламжийг шилжүүлэх ажил нь ямар нэгэн барилга байгууламжийг барихад хамгийн сүүд хийгдэх ёстой ажил байдаг.

Гэтэл шат шатны байгууллагын зөвшөөрлийг авалгүйгээр ногоон байгууламжийг хөдөлгөсөн, 100-аад модыг тайрч, ачиж явсан асуудал гарсан. 

Зайсан руу явах замд “Оргил” супермаркетын баруун талд буюу хуучнаар “Ажилчдын стадион” гэж байсан газар, Ээрмэлийн ногоон байгууламжууд гэх мэт байна. Үүн дээр шаардлага тавьж байгаа. Ямар ч зөвшөөрөл олгоогүй байхад ажил явуулж байгаа. Модыг нэг шөнө бүгдийг нь ачаад явчихсан асуудал байгаа.

Энэ асуудал дээр Бид Нийслэлийн байгаль орчны газартай хамтраад ажиллаж байна. Экологийн цагдаа мөн хамтрах шаардлага байна. Төрийн байгууллагууд уялдаа холбоо нэг байж, ажил нэг шугамаар явна” гэлээ.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2023 оны 05 сарын 15

Улаанбаатарыг ногоон байгууламжгүй, модгүй, зай талбайгүй хот болгох нь

0  |  0
Энэ(66.181.179.160) 2023 оны 05 сарын 15

Энэ одоо юм хийсэн дүр эсгээд сүйтгээд бгаан бишүү тарьж ургуулах гэж зовж бгаашдээ

0  |  0
нарангэрэл(66.181.160.49) 2023 оны 05 сарын 15

юу вэ ямар их мод тариад аваад явчихваа уг нь мод чинь өөрөө өөрийгөө тэжээгээд ургадаг биздээ үхэжсэн хэсгээсээ эсрэг талаасаа шинээр ургаад байдаг биздээ энэ новшнууд яагаад хулгайч нохой шиг загнаад байнаа

0  |  0
Т(66.181.160.53) 2023 оны 05 сарын 15

Хэзээ хойно дуугарсан дүр үзүүлэх юм даа Эхлэнгүүт зогсоож чадахгүй төрийн байгууллагууд ямар ч уялдаа холбоогүй харииуцлагагүй Ардаа том хүнтэй байдаг болохоор ингээд байдаг юм уу

0  |  0
Top