Замын-Үүдийн гаалиар нэвтэрсэн үнэт эдлэлийг Хятадын хил дээр илрүүлжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 16

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газрын улсын байцаагч Д.Нямаа нарын дөрвөн хүн БНХАУ руу хууль бусаар бараа гаргахыг завдсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн хот руу 2023.05.10-ны өдрийн 11:00 цагийн үед их хэмжээний байгалийн үнэт чулууг автобусанд тээвэрлэн, хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Хил хамгаалах байгууллагын алба хаагчид илрүүлсэн байдаг. Эл хэрэгт Гаалийн байцаагч Д.Нямаагаас гадна автобусны жолооч болон хоёр иргэн холбогдож, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм. 

Тэгвэл энэ удаад Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагч нар Монгол Улсын хилээр хууль бус бараа нэвтрүүлсэн хэрэг илэрчээ. 

Тодруулбал, өнөөдөр (2023.05.16) 11:00 цагийн үед их хэмжээний үнэт эдлэл (Эртний байх магадлалтай) Монгол Улсын хилээр нэвтэрсэн байсныг автобусны жолооч БНХАУ-ын гаалийн байгууллагад хүлээлгэж өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тухайн эртний үнэт эдлэлийг Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагч нар анзаараагүй, эсвэл зориуд нэвтрүүлсэн байж болзошгүй гэдгийг хэлж байна. 

Энэ талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочид(202.9.47.34) 2023 оны 05 сарын 17

Тээврийн хэрэгслийн Гаалийн хяналт шалгалтыг хуулийн дагуу хийгээгүйгээс хилээр гаргаж болохгүй барааг ямарч үндэслэлгүй гаргаж байгаа нь Гаалийнхан буруу үйл ажиллагаа явуулж байгааг анхааралдаа авч хууль журмын дагуу явуулахыг анхаарч ажиллах хэрэгтэй байна.

0  |  0
ард(122.201.24.46) 2023 оны 05 сарын 16

ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЛБАНЫХАН ХАРИУЦЛАГА АЛДСАН БАЙНА. ЭНЭ БАЯЛАГ ЭРГЭЖ ОРЖ ИРЭХ БОЛОВ УУ ЭС БОЛ ХЯТАДЫН ТАЛД ҮЛДЭХ ҮҮ? ЗӨВХӨН МЭДЭГДСЭН НЬ ЭНЭ ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭДЭГ ШИГ НЭГ УДААГИЙНХ НЬ ИЙМ БАЙНА. ӨӨР ӨЧНӨӨН МЭДЭГДЭЭГҮЙ ГАРСАН БАЯЛАГ ХИЧНЭЭНИЙГ БИД МЭДЭХГҮЙ. ГААЛЬ ТИЙМ ХАЙНГА БАЙНА ГЭЖ БАЙМААРГҮЙ, ХАМТРААД ХУЙВАЛДАЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ БАЙНА ЭНЭ ЯМАР НЭГЭН ДОЛХИО ӨГӨӨД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ИЙМ ИХ БАЯЛАГ ЖИРИЙН ХҮНД БАЙХГҮЙ ЦААНА НЬ МАШ ТОМ ЮМ НУУГДАЖ Л БАЙГАА...

1  |  0
abah(122.201.22.22) 2023 оны 05 сарын 16

neg muu hogin jorlin useler kasak huselbaatar mongolchuda zodulad darlad amdarhuu.dabrsan kasak ustgah bolson

0  |  0
АТГ анхааралдаа авах(192.82.69.171) 2023 оны 05 сарын 16

Замын Үүдийн Автотээврийн газрын оношлогоо хийдэг 3 инженер байнга авилгал нэхдэг гэх юм. Үнэн бол сайн шалгах хэрэгтэй.

1  |  0
Top