Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газрын улсын байцаагч Д.Нямаа гэгч БНХАУ руу хууль бус бараа гаргах гэсэн хэрэгт холбогдсон талаар Zindaa.mn өчигдөр /2023.05.11/ мэдээлсэн билээ.
Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн хот руу 2023.05.10-ны өдрийн 11:00 цагийн үед их хэмжээний байгалийн үнэт чулууг автобусанд тээвэрлэн, хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Хил хамгаалах байгууллагын алба хаагчид илрүүлсэн юм. Эл хэрэгт Гаалийн байцаагч Д.Нямаагаас гадна автобусны жолооч болон гурван иргэнийг холбогдуулан шалгаж эхлээд байна.
Замын-Үүд сумын Гаалийн газраас "Болсон явдлыг тодруулахаар хууль, хяналтын байгууллагатай хамтарч, үзлэг шалгалт хийсэн. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, бичиг нь прокурор дээр оччихсон байгаа. Хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэх тайлбарыг өгсөн.
Харин өнөөдөр бид асуудалд нэр холбогдоод буй Замын-Үүдээс Эрээний чиглэлд зорчсон автобусыг жолоодож явсан Ж.Г-той утсаар холбогдож, дараах мэдээллийг авлаа.
АВТОБУСНЫ ЖОЛООЧ Ж.Г: ГААЛИЙН БАЙЦААГЧ Д.НЯМАА НАДАД "НААНА ЧИНЬ ХОРИОТОЙ БАРАА БАЙХГҮЙ. ХЭДЭН ӨЛӨН, ХЭДЭН ШИРХЭГ ТАМХИ Л БАЙГАА" ГЭЖ ХЭЛЭЭД ЯВАХЫГ ЗӨВШӨӨРСӨН
-Таныг Гаалийн байцаагчтай хуйвалдан, байгалийн үнэт чулууг хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахаар холбогдож байна? Та автобусанд авч орсон ачааны талаар хэзээ мэдсэн бэ?
-Хууль бус ачаа бараа гэгдэж байгаа тээш автобусны багажинд байсан. Автобусанд зорчиж явсан хоёр зорчигчийнх. "Тээшээ аваад буугаарай" гэсэн шаардлагыг би тэдэнд тавьсан. Тэгэхэд "Нуруунд юм орчихсон өвдөөд болдоггүй, наана чинь хориотой бараа байхгүй ээ" гэж хэлсэн. Би "Тийм зүйл байхгүй ээ, тээшээ аваад буу" гэсэн. Тэгсэн тэр хүн "Би байцаагчаас нь гуйчихлаа" гэдэг үгийг хэлсэн.
-Хэр овортой бараа, тээш байсан юм бэ?
-Таван чемодан байсан. Би гаалийн байцаагчид нь ч хэлсэн.
-Юу гэж?
-Наадах чинь хориотой бараа байвал яах юм, буулгая гэсэн.
-Байцаагч гэж Замын-Үүд сумын Гаалийн газрын байцаагч Д.Нямааг хэлж байна уу?
-Тийм ээ. Тэр эрэгтэй байцаагч.
-Тэр танд юу гэж хэлсэн бэ?
-Үгүй ээ, наана чинь хориотой бараа байхгүй. Хэдэн өлөн, хэдэн ширхэг тамхи л байгаа гэж надад хэлсэн.
-Тэгвэл байцаагч танай автобусанд байсан хоёр иргэнтэй үгсэн хуйвилдсан байж болох уу?
-Тэрийг хэлж мэдэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн ийм үйл явдал, яриа болсон.
-Тэгээд та тээшийг автобуснаасаа буулгаагүй хэрэг үү?
-Тийм ээ, Улсын байцаагч хэлж байхад би итгэнэ шүү дээ. Тэр байцаагч "Хориотой бараа байхгүй. Айлтгүй яв" гэж хэлсэн.
-Үнэхээр тэр гаалийн байцаагч өөрөө яг тэгж хэлсэн үү?
-Тийм.
-Дараа нь юу болсон бэ?
-Бүхэл бүтэн гаалийн байцаагч нь хэлсэн болохоор цаашаа хөдөлсөн. Тэгээд Шалган дээр очсон. Шалганы эмэгтэй "Наадах чинь ямар бараа вэ?" гэхэд нь учраа хэлсэн. Тэгээд Хилийн боомтын нэг нөхөртэй гурвуулаа тээшийг задалж үзсэн.
-Дотор нь үнэхээр байгалийн үнэт чулуу байсан уу?
-Тийм ээ, байсан.
-Таныг Гаалийн байцаагчтай хуйвалдсан гэх хардлага хамгийн түрүүнд үүсэж байгаа. Тийм ч учраас шалгалтын ажиллагаа эхэлсэн юм байна?
-Ёстой тийм зүйл байхгүй. Би дунд нь хэлмэгдэж, хохирчихоод л сууж байна. Шалгаж, шүүгээд үнэн мөнийг тогтоох байх аа. Би мэдээллийг үнэн зөвөөр өгнө.
-Та тэр гаалийн байцаагчийг таних уу?
-Үгүй, танихгүй.
Сэтгэгдэл ( 12 )
Zaa bolioch dee haha oloon jiliin umnuus l ingej zuuj Mongoliin gsn bvh vnet zvileel gargaj bgaashdee Zamiin vvdiin bvh baitsaagch nar bvgd l heel hahuul awch gargaj bgaashd
Замын үүд сэлэнгэ аймнийн гаалийн байцаагчид ёстой мөнгө олз 2 ын төлөө хүн алахаас буцахгүй аймшгийн өлөнгүүд бдаг эх орноо худалдах бол юу ч биш
ter reket ohin uilad galzuurad gene tegd bid gar utasa ebdlej hajadah gesen shuu. muuhai buuduleg medrel zerleg ylatan.
manai ohin uilad bur galzuurad boldogui chi yaidn nad gar utasa ebdlej haja. yasan buduleg zerleg galzuu amerik rien be. gar utasar yarij chadahgu. amerik agr uts baidaguimuu.
Гаальчин жолооч 2 бол таарсан таар шуудайнууд
Бүгдээрээ л мэдэж бсан бж таараа шдэ! Эрээнээр дүүрэн чулуу зөөдөг зэрлэг балмад галзуу авгай нар чулуу зараад л бж бна лээ! Бас болоогүй ЖИХ-н нэг гишүүний ах нь гээд 17 тонн чулуутай хүн явж л бсан.Төр хатуу арга хэмжээ авахгүй бол чулуучид газар нутгийг сэндийчээд аймшгийн болгож бна!
ЭНЭ МУУ ХУЛГАЙЧ ЖОЛООЧ БАРИГДАХААРАА ГААЛИЙН БАЙЦААГЧИЙГ ХОРЛОЖ БАЙГААН БИШ ҮҮ? ЖОЛООЧ НАР БОЛ ЗҮГЭЭР Л ХУЛГАЙЧ,ЯМАР Ч МУУ ЮМ СЭДЭЖ ЧАДАХ БУЗРУУД ШҮҮ
dandaa chumsaldag boon chuul juram yridag tegeed tegeed baruunaas irsen achaanaas chulgai chiij boon chraamj abdag mongoliin gaaliin baichaagchid , ylangua ter tov schuudand suudag baichaagch nariig sain schalgaj chynaachee . Bi olon udaa chulgaig achaagaa aldsan
muusain gaaliihan doli tsohison shunaluud , sain ajilladag neg ni baiga baih gehdee ed nar zah zeelees hoishi estoi chimeegyi bayajigchid , darga baisan har lhagbaa gej muu baas
Жолооч нар маш зальтай хамгийг муу бүхнийг сэддэг хамгийн хулгайч хүмүүс бол үе үеийн жолооч нар шүүдээ жолооч нар гаалийн байцаагчийг гүжирдэж чадах нөхдүүд
jaga ajargalsaikhan ged bas neg asrahin baasa. ene jaga oros jaga asrahin huuhed gedima. jaga bas luiabr mongo huurmach chek hilhej ridin hong kong tiahland huurmach cheker baraa abdin. yana nust helsenuu odoo yana.
jagaa jaraglsahan ged chadara asrahin jorolongso olsona srahin ugadsa shuu.