Замын-Үүдийн гаалийн байцаагч хилээр ХУУЛЬ БУС БАРАА гаргах гэж байгаад баригджээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Гаалийн газрын байцаагч Н нь БНХАУ руу хууль бус бараа гаргах гэж байгаад баригджээ.

Тэрбээр Замын-Үүдээс Эрээн чиглэлд явдаг автобусны жолоочтой үгсэж дээрх хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагч Н нь автобусны жолоочтой үгсэн хуйвилдаж хяналт шалгалт хийлгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн хот руу өчигдөр /2023.05.10/ 11:00 цагийн үед их хэмжээний байгалийн үнэт чулуу хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад хил хамгаалах байгууллагын алба хаагчдад баригджээ.   

Одоогоор хэргийг холбогдох газар нь шалгаж байгаа бөгөөд автобусны жолоочийг ажлаас нь халаад байгаа аж.   

Энэ хэргийн талаар дэлгэрүүлж эргэн мэдээлэх болно.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(195.176.10.72) 2023 оны 05 сарын 11

Hamgin adgin nkbshnuud ingej eh ornii hamgin sain saihaniig nuulgej duusgah geed bh um.Jaahan bhdaa ene olon ungin chuluun dunduur tuuchij yabsan daa...udahgui tuuchih ch chuluu gui bolood uilaad suutsgaa!!!

1  |  0
З(66.181.190.101) 2023 оны 05 сарын 11

Эх орноо нүүлгэж зарахньээ

2  |  1
Зочин(103.57.93.204) 2023 оны 05 сарын 11

Гаальд маш их но бий дээ. Бүх алт гаалиар ямар ч шалгалтгүй гарч бгаа. Гаалмйн байцаагчийг нь барьж хориочээ

2  |  0
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 11

жолоочоос түрүүлж байцаагчийг халаач дээ

3  |  0
Top