Дундговийн Сайхан-Овоо сумын иргэд “Петровис ресурс” ХХК-ийг эсэргүүцэж, мэдээлэл хийлээ

2023 оны 05 сарын 17

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэд тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Петровис ресурс” ХХК-ийг эсэргүүцэж өнөөдөр /2023.05.17/ мэдээлэл хийлээ.

Тус компани нь Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг хайрхан уулын энгэрт 2022 оны арваннэгдүгээр сараас уул уурхайн хайгуул хийх зөвшөөрөл авсан нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ.

Сумын иргэд холбогдох яамдууд дээрх компанийн үйл ажиллагаатай холбоотой хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж, шүүхэд хандсан байна.


Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Төгрөгийн багийн иргэн н.Олзбат "2021 оны арваннэгдүгээр сарын 15-18-ны хооронд багийн иргэдийн нийтийн хурал болсон. Энэ хурал дээр “Петровис ресурсХХК-ийн хоёр залуу очиж, багийн иргэдийн нийтийн хурлын багийн даргыг сонгох сонгуулийн ирц явагдаж, ирцийн бүртгэлийг нарийвчилсан үнэлгээнд хавсаргасан малчдын гарын үсгийг хуурамчаар бичиг баримтдаа хавсаргасан байдаг. Мөн Сайхан-Овоо сумын 23 айлын хороо бууцны зургийг өөрсдийн нарийвчилсан үнэлгээнд хавсаргасан. Үүнийг хууль бус үйлдэл гэж малчид бид үзэж байгаа юм. Үүнийг шалгуулахаар Дундговь аймгийн цагдаагийн газарт хандаж, шалгалт явагдаж байгаа" гэв.

Сайхан-Овоо сумын иргэн: Уул уурхайн хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа тухай, ялангуяа Төгрөг хайрхныг тойрсон Төгрөг багийн малчид болон Сайхан-Овоо сумын малчид усны мэргэжлийн хүний хувьд над руу хандсан. Би мэргэжлийн хүний хувьд ус ашиглах дүгнэлт заавал гардаг. Уул уурхай бол ус заавал хэрэглэдэг. Ялангуяа өрөмдлөг хийхэд технологийн ус ашигладаг. Үүнийг аваад үзэхээр ус ашиглах дүгнэлт, гэрээ хэлцэл нь дандаа хууль бус хийгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Усны тухай хуулийн 28 дугаар зүйл дээр уул уурхайд ус ашиглах тухай дүгнэлт гаргах тодорхой заалт байгаа. Энэ хуулийг зөрчсөн байгаа юм.

Үүнийг нь би тодорхой зүйл ангиар нь гаргаад ус ашиглах дүгнэлт зөрчилтэй гэдгийг гаргаж өгсөн. Ус ашиглахад Усны тухай хуулийн 28 дугаар зүйлээр бол уурхай нь 10 гаруй зүйлийг бэлдэж өгөх ёстой, гэрээ хэлцэл хийх ёстой.

Уул уурхай ч бай, янз бүрийн үйлдвэрлэл явуулахад ус ашиглах тодорхой заалттай байдаг. Ялангуяа усны эх үүсвэр тодорхой, нөөц, чанар, хоногт ашиглах усны хэмжээ тодорхой байж гэрээнд тусгагддаг. Гэтэл яг энэ хуулийн заалтууд зөрчигдсөн. Хэдийн хэмжээний ус ашиглах нь тодорхойгүй, чанар найрлагыг нь тогтоогоогүй байна.

Иргэдийн ундны усыг энэ уул уурхайн компани өрөмдлөгтөө ашигласан. Өөрөөр хэлбэл өрөмдлөгт хэрэглэж байгаа хольц, технологитоо дүрсэн хоолойгоо ундны усны худар руу хийж, усыг соруулж авсан. Ямар хэмжээтэй ус авч байгаа нь мэдэгдэхгүй. Хуулиар бол хэрэглэгчдийн уснаас авах ёсгүй байдаг." гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.231) 2023 оны 05 сарын 29

За аль аль талдаа л байгаа доо, уул уурхайхан ч хэцүү, тархиа угаалгаад дээр нь мөнгөний үнэр авсан шантаажчин малчин бүүр хэцүү

1  |  2
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Баттогтох(66.181.161.193) 2023 оны 05 сарын 18

Хууль бус гарын үсэг цуглуулж хайгуул хийж байгаа хайгуулын ххк болон тэр гарын үсгийг өгсөн хүмүүс нь ямар хүмүүс байгааг нутгийн олондоо ил гаргаж хэлэх хэрэгтэй

2  |  0
Top