Сөүл хоттой дөрвөн чиглэлд хамтран ажиллана

2023 оны 05 сарын 17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотноо албан томилолтоор ажиллаж байна. Хоёр хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц болон бусад салбарт хамтран ажиллах  шинэ боломжийг нээх зорилготой энэхүү томилолтын хүрээнд тэрбээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хотын дарга нартай уулзсан. Түүнчлэн хотод тулгамдаж буй асуудлыг шийдсэн жишиг шийдлүүдтэй танилцан, эдгээрийг Улаанбаатарт нэвтрүүлэх талаар хэлэлцэж буй. Энэ хүрээнд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сөүл хотын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Албан томилолт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хөтөлбөрийн дагуу бид Сөүл хотын удирдлагатай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг тэлэх боломжийн талаар хэлэлцлээ. Бас бүтээн байгуулалт, технологи, эдийн засгийн төслүүдтэй танилцсан. Цаашид бид БНСУ-ын нийслэлтэй дөрвөн чиглэлд хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

-Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ямар салбар байх вэ?

-Тухайлбал, Улаанбаатарын нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбогдуулаад технологийн дэвшлийг нэвтрүүлнэ. Парк шинэчлэлийн хүрээнд дахин 1200 автобус оруулж ирэхтэй холбогдуулан нийтийн тээврийн төлбөрийн системийг шинэчлэх шаардлага гарч байгаа юм. Үүн дээр БНСУ-тай хэрхэн хамтарч болох вэ, ямар шийдлийг нэвтрүүлэх вэ гэдгийг судалж байна. Түүнчлэн Улаанбаатарын такси үйлчилгээг нэмэгдүүлэх, чанаржуулах хэрэгтэй. Энэ бол хотын соёлын чухал хэсэг. Орчин үеийн шаардлагад нийцсэн, чанартай такси үйлчилгээг бий болгоход нийслэл, хувийн хэвшил болон бусад байгууллага хамтарч болно. Энэ талаар мөн яриа хэлэлцээр үргэлжилж буй.

Сөүлийн хувьд Хан мөрөн буюу гол дагасан эдийн засгийг хөгжүүлж, бүтээн байгуулалт хийсэн байна. Өмнөд Солонгос төдийгүй Азийн бусад оронд ч энэ жишиг бий. Тэгэхээр Улаанбаатарын хувьд Туул голыг дагасан бүтээн байгуулалт, үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх боломжтой гэж харлаа. Зөвхөн эдийн засаг гэлтгүй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын урсцыг сайжруулах талаасаа ч ач холбогдол нь өндөр юм. Үүнтэй холбогдуулан Хан мөрний бүтээн байгуулалт дээр ажилласан мэргэжлийн багийг Улаанбаатарт урьж, туршлагаас нь судлах хүсэлтээ илэрхийлсэн.

Мэдээж, Улаанбаатарт тулгамдаж байгаа нэг асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд хоёр хот хамтарч ажиллах боломжтой.

Улаанбаатар, Сөүлийн хамтын ажиллагааны бас нэг салбар  бол боловсон хүчин бэлтгэх. Хот тохижилт, үйлчилгээний салбарт боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах, туршлага солилцоход хамтарч ажиллана. Мэдээж, хотын томоохон бүтээн байгуулалт, хийж буй шинэчлэлүүдэд боловсон хүчин хомс. Тухайлбал, замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төвийг шинэчлэхэд яг энэ чиглэлээр ажилласан мэдээллийн технологийн мэргэжилтэн ховор байна. Тэгэхээр энэ хүрээнд сургалт зохион байгуулах зэргээр олон ажлыг шат дараатай хийж болох юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.231) 2023 оны 05 сарын 18

Сумьяабазар одоо хотын даргын хувьд насгүй болсоон, угаасаа худ гар тараа таниулсан, цаашид удаах нь утгагүй, эртхэн явах нь өөрт нь ч хотод ч хэрэгтэй

0  |  0
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.64) 2023 оны 05 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(66.181.179.160) 2023 оны 05 сарын 17

Сумка гуйлаг хийхдээ гаршсан юм бноо өөрсдөө хийж болмоор юм зөндөө л бдаг

0  |  0
Иргэн(202.126.89.49) 2023 оны 05 сарын 17

Манай энэ дарга нар гадны сайхан бүтээн байгуулалтыг хараад яадаг бол, өөрсдөөсөө ичдэг болов уу яадаг бол

0  |  0
Top