Хоёр аймгийн Засаг даргыг чөлөөлсөн, одоо Б.Азжаргалыг чөлөөлөхөөр ярьж байна

2023 оны 05 сарын 19

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг тус тус ажлаас нь чөлөөллөө. Тэд Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн.

Мөн төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтээ жигд ханган биелүүлээгүйг тус тус үндэслэн, Засаг даргын албан тушаалаас огцруулах захирамж гаргасан. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар Засгийн газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг чөлөөлөхөөр ярьж байгааг бидэнд дуулгав. Учир нь тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааг эсэргүүцэж байгаа юм шиг, албан тушаал, авлигын шинжтэй үйлдэл гаргаж, газрын наймаа өрнүүлж байгааг дарханчууд удаа дараа бидэнд ирүүлсэн нь бусдын сонорт хүрсэн бололтой.

Тэгээд ч ирэх 2024 оны сонгууль дөхөж буй энэ үед зарим аймгийн Засаг дарга МАН-ын нэр хүндийг шороотой нь хутгаж байгаа учраас эртхэн чөлөөлж, нэр хүндээ сэргээх ажил эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлэв. Тэдний нэг нь иргэдийнхээ дунд намын нэр хөөдөөд буй Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал юм. 

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, Газрын албаны дарга Д.Батчулуун нартай хамтран газрын наймаа хийсэн байх магадлалтай. Үүнийг шалгаж байгаа. Газрын албаны дарга нь гэхэд нийт долоон газар эзэмшиж, засаг ноён ч өөрөө олон газар эзэмшиж, удирдлагуудын газрын наймааны асуудал нь сумдад халдварлаж байгааг ч олны сонорт хүргэсэн. Тэд өөрсдөө олон газар эзэмшихээс гадна Дархан-Уул аймгийн аль өнгөтэй өөдтэй, ашигтай байрлал бүхий газрыг зардаг, одоо тус аймгийн иргэд өөрсдийнхөө эзэмших ёстой 0.7 га газрын төлөө шүгэлтэй жагсаал зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Тиймдээ ч Дархан-Уул аймгийн Газрын албаны дарга өдгөө 461 дүгээр хорих ангид хоригдож байгаа юм.

Нөгөө талаар Б.Азжаргал даргын хамаарал бүхий нөхөд аймгийн агентлаг, төрийн өмчит газарт даргаар томилогдож, хууль бус ажиллагаа явуулдаг, үүнээс гадна Б.Азжаргал 2020 онд аймгийн Засаг дарга болсон даруйд огцом баяжсан гэдгийг ч нуугаагүй. Тодотговол, засаг ноён аймаг удирдах болсноор газар олгохыг хориглосон Зулзагын голын ай савд тансаг зэрэглэлийн хаус барьж, мөн Дархан сумын 31 дүгээр хороололд дөрвөн айлын газар дээр хаус барьсан.

Түүн рүүгээ эрчим хүч, дулааны шугам татаж, зам тавьсан. “Ланд круйзер-200” автомашин худалдаж авсан гээд шинэ баян цээж өвтэйн үлгэр эсгэж явааг эрх биш МАН-ын удирдлагууд сонсож дуулсан бололтой. Тиймдээ ч дараагийн чөлөөлөгдөх Засаг дарга бол Б.Азжаргал гэдгийг дуулгасан хэрэг. Яаж ч бодсон МАН-ын нэрийг орон нутагт унагааж буй Засаг даргыг эрх баригчид зүгээр хараад суухгүйг эх сурвалжийн мэдээллээс харж болно.

Үргэлжлэл бий.

 

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Bujin(94.239.109.128) 2023 оны 05 сарын 20

Pindger pandgar

0  |  0
Ховч(192.82.89.58) 2023 оны 05 сарын 19

МАН Дархан-уул аймагт нэр төрөө бүтэн авч үлдэе гэж бодож байгаа бол аймгийн засаг даргыг Шарын гол сумын засаг даргатай яаралтай өөрчил

0  |  0
зочин(192.82.89.58) 2023 оны 05 сарын 19

Азжаргал тойрон хүрээлэгчдээрээ сумдын засаз дарга тавьсан наад газрын наймаа чинь Хонгор, Шарын гол , Орхон сумдуудад яг адилхан байгаа сумдуудын иргэдтэй уулзаад асуухад 0,7 га газраа авч чадаагүй харин албан тушаал алдар нэртэй хүмүүс нь дуртай газраа авсан байгааг нүдээр үзэж болно гайны бага газрын ойр дээр түргэхэн зайлуулаарай

0  |  0
барбаа(192.82.89.58) 2023 оны 05 сарын 30

Яг зөв ковидын үед сайн ажилласан гэж тойрон хүрээлэгчдээрээ фейсбукээр магтуулж тодорсон үнэндээ тэрний сайных биш засгийн газрын тусгай төлөөлөгч Ж.Энхбаяр цэргийн хүний хувьд шуурхай арга хэмжээ авч үүрэг даалгавар сайн өгснийх Энхбаяр аймгийн хэдэн дарга нарыг яаж чичрүүлж ажил хийлгэсэнг дарханчууд мартаагүй Дарханы 2020 оноос хойшхи бүх төсөв хөрөнгийг шалгах хэрэгтэй ядарсан олон хүний мөнгийг дарамталж идсэн дээ

0  |  1
зочин(103.57.92.17) 2023 оны 05 сарын 20

ДАРХАНЫ ЗАСАГ ДАРГА МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА

0  |  1
Ман(64.119.20.143) 2023 оны 05 сарын 19

МАН ы хувьд ганц нэг аймаг яамай бөйнаа, нийслэлийн чинь нэр хүнд даргаас нь болоод газраар байгаагаа залруулахгүй юу. Шинэ хүн шинэ юм ярьж сонгуульд орсон нь дээр шүү

1  |  0
.(202.126.90.152) 2023 оны 05 сарын 19

МАН-ын нэр хүнд улс орны хөгжилд ер нь ямар хамаатай юм бэ

1  |  0
Н(66.181.160.114) 2023 оны 05 сарын 19

Нэг хэсэг энэ даргыг магтаад байсан биздээ Зюм шиг сонин

1  |  0
На(66.181.189.98) 2023 оны 05 сарын 19

Энэ ийм хогын.поп гар байж.дээ

0  |  0
Zochin(202.9.40.28) 2023 оны 05 сарын 19

Darhan sumd bh da. Gaigui sain zaluu bsn. Odoo bur hunee bj de. Yah haanii alba halaatai. Sain shalga Nasanbat ch bas ..

0  |  0
нарангэрэл(66.181.160.87) 2023 оны 05 сарын 19

угтаа бол засаг дарга гэдэг албан тушаал чинь ард иргэд оршин байгаа газар нутгаа засаж залуурдаж хөгжүүлж сайжруулж авахын нэр биздээ тэгсэн яасан энэ новшнууд хулгайч луйвардах урвуулан дороотуулах л ажлыг гаргууд хийж байна даа ийм новшнуудыг хурдан зайлуулах арга хэмжээ авдаггүй юм уу

0  |  0
нарангэрэл(66.181.160.87) 2023 оны 05 сарын 19

ДАРХАНЫГ МААНЬ хоосолж дуусгасан гаруудыг одоо хурдан зайлуул

0  |  0
зочин(64.119.23.123) 2023 оны 05 сарын 19

аятайхан засаг болчих хүн тэгээд байна уу МАН аа хоёргүй сэтгэлтэй хүн олж тавиач дээ

0  |  0
үнэн үг(66.181.166.134) 2023 оны 05 сарын 19

даварсан новшийг зайлуулаач ээ, пяз юм аа. яахаараа дарга болонгуутаа баяждагийн?

0  |  0
zochin(202.131.227.189) 2023 оны 05 сарын 19

Говьалтай аймгийн засаг гэж Учрал сайдаас том хүн байгаа юм бишүү ганцаараа энэ аймаг шилэн болоогүй байна маш том зөрчил шүү.тэгээд төрийн өмчөө үнэгүйдүүлж зарсан байсан Өөрөө болохоор дур мэдээгүй ИХ-ын шийдвэр гээд байгаа бололтой.ИХ-н дарга нь тэгүүл хариуцлага хүлээхүү засаг дарга нь өөрийнхөө үгээр байлгах дуугүй номхон хүнийг болгосон байна лээ

0  |  0
гена(66.181.160.69) 2023 оны 05 сарын 19

зөв. хааны алба ээлжтэй\n

0  |  0
Top