Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарыг БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллах үеэр тус улсад хараар хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэдийн асуудлыг нааштай шийдвэх болсныг дуулгажээ.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа 16 мянган иргэнийг хууль ёсны болгох тухай шийдвэр гаргахад БНСУ-ын эрх барьж буй нам буюу “Ард түмний хүч” намын удирдлагууд холбогдох шийдвэр гаргахаар болсон гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ.
Энэ нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд хоёрдугаар сард анхлан яригдсан асуудал юм.
БНСУ-ын нөхцөл байдал хүнд байх үед иргэд нь гадаад улсад хөдөлмөр эрхэлж, эх орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж байсан түүх бий. Одоо бидний туулж яваа бэрхшээлтэй БНСУ ч нүүр тулж байсан гэсэн үг. Тэгэхээр БНСУ-ын эрх баригч намын удирдлагууд үүнийг ойлгож, нааштайгаар хүлээж авч байгаад баяртай байна.
БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуудал хотын даргын хариуцах асуудал биш. Гэхдээ эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө гарсан боломжийг алдах ёсгүй" гэлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сумъяабазар үахирагч маагь сэтгэл гаргаж байгаад баярлаж байна г
Ерөнхий сайддаа баярлалаа
ХУДЛАА СУМЬЯАБАЗАРЫГ МАТААД БАЙХ ЮМ. СУМЬЯАБАЗАР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ СОЛОНГОСЧУУД ХУУЛЬ ДҮРЭМЭЭЛ ДАГАНА.