Л.Бор: Монгол орон “Үхлийн хөндий” болж, бид Индианчууд шиг сүйрэх аюул ойртсон

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Их Бага Баяншарга ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа.


-Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалыг угтан та өөрийн цахим хуудсаар монголчуудад ямар нэгэн золиос авчрах вий гэж сэрэмжлүүлсэн нь  ямар учиртай вэ?

-Монголын газар нутгийг цөмийн хог хаягдал булшлах газар болгох заалтуудыг цуцлах, уран олборлох, баяжуулах шийдвэр гаргуулахгүй байхыг ҮАБЗ-өөс шаардаж байна гэсэн уриа лоозонг тухайн үед  бэлдсэн юм. Харамсалтай нь тэдгээрийг бариад жагсах хүн байсангүй. Бид одоо ойлгохгүй бол 20-40 жилийн дараа үр ач нар чинь ээж аав, өвөө эмээ та нар тэр үед яагаад энэ аюулыг зогсоохгүй бидэнд ухсан нүх, цацрагаар хордсон газар нутаг "тамын үхлийн газар" үлдээсэн юм бэ? гэх гаслангийн дууг сонсоход бүх зүйл аль хэдийн өнгөрсөн байх болно. Гэрээ үзэглэсэн эрх мэдэлтнүүд ураны асар том авилгалын мөнгийг авчихсан хордсон газар амьдрахгүй гэр бүлээрээ аль сайхан орон руу шувуу шиг нисээд алга болно. Золиос нь ядуу орны жирийн иргэд л байдаг бодит баримт өдий төдий л байгаа шүү дээ. Ухаангүй ноёнд урагшгүй албатууд гэгчээр манай иргэд ураны талаар мэдлэг ойлголт муугаас гадна өөрийнх нь толгой дээр тас хийтэл тоосго унахаас нааш дуугарахгүй, хэтэрхий хувиа хичээсэн хүмүүст юу ч хэлээд нэмэргүй гэж гутрах сэтгэл төрсөн ч эрх биш эх орон, ирээдүй хойчдоо санаа тавьдаг ганц хүн ч гэсэн хараасай гэсэндээ ураны аюул хөнөөлийг буурай орны ядуу уугуул иргэд /манайд малчид/ золиослогдоно гэдгийг ойлгуулах гэж амьдралынхаа 10 гаруй жилийг зориулж яваа хүний хувьд бичихгүй мэдээлэхгүй байж чадсангүй. “Хүн байгальд хамгийн харгис үйл ажиллагаа явуулдаг” гэж дэлхий дахинд адлагдсан ”ураны мафи” болох “Арева” групптэй авлигач төрийнхөн аймшиггүй сүжрээд байгаагийн цаад учир нь Монголыг цөмийн хаягдлын булшны орон болгох, цөөхөн ард түмнээ золиосонд гаргах гэрээ хийгдэх гэж хардаж байна. Арав гаруй жилийн өмнө "цөмийн хаягдлыг булуулахгүй "гэж ураны эсрэг тэмцэгчид бид энэ аюулын талаар хүчтэй эсэргүүцэж тэмцэж байлаа. Харин өнөөдөр гадаад дотоодын асар их мөнгөний "авлигад" идэгдчихсэн төрийн өөдөөс эсэргүүцэх нэг ч хэвлэл мэдээлэл, сэтгүүлч алга байгаа нь харамсалтай.

-Яагаад ингэж үзэх болов, баримт нотолгоо нь юу вэ?

-Энэ талаар бүр 2011-2012 онд Японы Фүкүшимагийн ослын дараа "Монгол Улс ганцаараа цөмийн хаягдлын байгууламжийг нутагтаа байгуулах хүсэлт гаргасан" гэж байсан нь өнөөдөр биеллээ олж байна. Хэдэн жилийн өмнө бид энэ тухай бичиж л байсан. Тухайлбал, 2008-2010 оны хооронд Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдлыг булшлахыг зөвшөөрчээ. Нотолгоо нь  2010 оны зургаадугаар сарын 21-нд “The Asia-Pacific” (“Ази-Номхон Далай”) эрдэм шинжилгээний сэтгүүлд Вашингтон ДС-д байрлах Цөмийн зэвсгээр хөөцөл­дөхийн эсрэг төвийн судлаачид болон Олон улс судлалын Монтерейн Институтын хүндэт профессор, Корнеллийн их сургуулийн профессор нарын хамтын бүтээл болох өгүүлэл нийтлэгдсэн байдаг. Энэ өгүүлэлд Олон Улсын Атомын Энергийн ерөнхий захирал Мохамед Эль Барадей 2003 оноос олон улсын цөмийн хаягд­лын байгууламж байгуулахыг уриалсан тухай дурдсан. Саяхныг хүртэл энэ хариуцлагыг саналаараа хүлээх улс орон гарахгүй байсан бөгөөд харин "Монгол Улс ганцаараа цөмийн хаягдлын байгууламжийг нутагтаа байгуулах" хүсэлт гаргасан гэсэн байгаа юм. Мөн Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “цөмийн хаягдал Монголд булшлах тухай албан бусаар ярьсан нь үнэн шүү дээ” гэж Засгийн газрын хуралдаанд орж, бие нь муудахын өмнө сурвалжлагчид ярьж байсан гэдэг. Манай улс эрх зүйн орчноо бэлтгэчихсэн байдаг юм.

-Ямар хуулийн зүйл, заалтуудад энэ тухай оруулсан байна вэ?

-Цөмийн энергийн тухай хуулийн 3.1.6-д "цөмийн төхөө­рөмж" гэж цөмийн түлш бэлтгэх үйлдвэр, цөмийн болон судалгааны реактор, цөмийн эрчим хүчний эх үүсвэр, цөмийн түлш болон ашигласан түлш хадгалах байгууламж, баяжуулах үйлдвэр, ашигласан түлшийг дахин боловсруулах үйлд­вэрийг хэлнэ гэж бий.

Үүнийг цөмийн циклийг бүхэлд нь хөгжүүлэх гэдэг. Цөмийн том гүрнүүд P5 хийдэг ажил. Манайдаа ахадсан заалт юм. Хахууль авсан эрх мэдэлт­нүүдийн захиалгат хууль гэж хэлнэ.

Энэ хуулийн 9.1.7-д “Цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгох”,

9.1.8-д “Цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх” гэж оруулсан байдаг. Газрын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16.1.12-д “Цөмийн төхөөрөмж барих ашиглах зориулалтаар олгох газар.16.1.13 Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газар" гэсэн байгааг иргэний нийгмийнхэн бид эсэргүүцэж  Засгийн газарт  шаардлага өгсөн ч илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч адилхан сэгсэрдэг төртэй хойно ард түмний хүсэлт шаардлага хүчингүй байдаг. Бид өөрсдийнхөө сонгосон төрийг, УИХ-ын гишүүдийг ард түмнийхээ эсрэг бодлого шийдвэр гаргана гэж төсөөлж байгаагүй, итгэж найдаж дэндүү давруулжээ. Иймд эх нутгаа цөмийн хаягдлын “үхлийн хөндий” болгохгүйн төлөө тэмцэхийг уриалах нь зүй ёсны зүйл гэж бодож байна.

-Баримтаар нотлогдсон зөрчлүүд байна уу?

-Хэдэн баримт хэлье. Нэгдүгээрт, Дундговь, Сүхбаатар аймагт Цацраг идэвхт ашигт малтмал ашиг­лах MV-020629, MV-020631, MV-020633, MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Гурвансайхан ХХК-д Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хууль болон Цөмийн энергийн тухай хуулийн 33 заалт, Ашигт малтмалын тухай хууль Байгаль орчны хуулийн 20 гаруй заалт,Захиргааны Ерөнхий хуулийн иргэдийн оролцооны зэрэг олон зүйл заалтуудыг зөрчиж олгосон байгаа нь  баримтаар нотлогдсон. Хоёрдугаарт, Гурвансайхан ХХК нь Данесан Майнз гэгч  гадаадын хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд 1994 оноос эхлэн Монгол Улсад Ашигт малтмалын тухай хууль гараагүй, Цөмийн энергийн тухай хууль гэж огт мэдэхгүй байхад уран хайгуулыг стандартын бус хийсний уршиг одоо ч Дундговь аймгийн Өлзийт суманд ионжуулагч цацрагийн хор нөлөөлөл хамгийн ихээр илэрсээр элдэв гажиг согогтой төл олноороо гарсаар байна. Хүн эмнэлгийн мэдээллээр 26 хүн хавдраар нас барж,15 хүн хяналтад байгаа юм. Гуравдугаарт, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа ЦЭтХ-ийн 17 дугаар зүйлийн Тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлагад: ЦЭтХ-(§17.3.2- §17.3.8) эдгээр заалтаар ураныг боловсруулах, борлуулалтаар дэлхийн зах зээлд тэргүүн байр эзэлсэн, олон жилийн туршлагатай, үнэ хүргэж борлуулах чадвартай, тэргүүний технологитой, цөмийн технологи нэвтрүүлэх санхүүгийн нөөц чадвартай гэсэн өндөр шаардлага тавьсан байдаг. Гэтэл энэ өндөр шаардлага хангаж уран ашиглаж боловсруулж байсан  туршлагатай монгол компани огт байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголын охин компани Гурвансайхан ХХК-д ураны ашиглалтын зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл юм.

-Хууль зөрчсөн гэрээ бичгийг ямар хүн хийсэн байх юм?

-Гурвансайхан ХХК гэгч охин компани нэг ч хувьцаа эзэмшдэггүй байж, Дундговь, Сүхбаатар аймаг дахь дөрвөн орд дээр  Монгол Улс 34 хувиас дээшихийг үнэ төлбөргүй эзэмших ЦЭтХ-(§18.3, §5.3-д) хуулийн заалтыг зөрчиж, ердөө 15 хувийн хувьцааг эзэмших(ЦЭтХ-§29.1) дөрвөн орд ашиглах гэрээг  хуулийн (ЦЭтХ-§18.3, §5.3)-д заалтуудыг зөрчин 60 хоногоос хэтрүүлж тус тус хийсэн байдаг. Мөн  ЦЭтХ-д гэрээг 20 жилийн хугацаатай хийхийг заасан байхад уг гэрээг 30 жилийн /2046 он хүртэл/ хугацаагаар Гурвансайхан ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Очир гэгч АМТГТГ-тай гэрээ хийсэн нь хууль бус ноцтой гэмт хэрэг юм. Б.Бат-Очир гэгч нь энэ 15 хувь эзэмшихээр хийсэн  хууль бус гэрээний хуулбарыг НЗХАШШ-д өгөхдөө 34 хувийг эзэмшихээр хуурамчаар засуулсан ч Мон-Атомын албан бичиг болон  манайд ирүүлсэн тодорхойлолтоор няцаагдаж байгаа юм. Энэ гэрээгээр Денисон майнс ХХК хувьцааны 85 хувийг, Монгол Улсын төрийн өмчит Мон-Атом ХХК хувьцааны ердөө 15 хувийг эзэмшихээр байгаа юм. Гурвансайхан ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Очир гэгчийн хийсэн хууль бус Монгол Улсад ноцтой хохирол учруулах гэрээний уршгаар Монголын газрын доорх (нийтийн баялаг) ураны стратегийн дөрвөн орд аль хэдийн алдагдаж гадаадын компани мэдлийнх болжээ.

-Тухайлбал?

-Жишээ нь, “Денисон Майнз  85 хувийн  хувьцаагаа Чехийн төрийн өмчит Uranium Industty-компанид зарж, гэрээнд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн хэрэг үүсгэж  Олон Улсын Арбитрын шүүхэд зарга явагдаж байна. Эндээс дүгнэхэд учир үл ойлгогдох хууль зөрчсөн олон асуудал гарч байна. ЦЭТХ-ийн 24 дүгээр зүйлийн §24.1-д “...тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг худалдах, бэлэглэх, барьцаалах болон өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Гурвансайхан ХХК хууль бус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаа, Чехийн төрийн өмчит Uranium Industty-компанид яаж хууль зөрчиж шилжүүлсэн бэ? Ашигт малтмал, газрын тосны газар яагаад орд ашиглах Чехийн Uranium Industty-тэй орд ашиглах гэрээ хийхгүй, нэг ч лиценз, нэг ч хувьцаа байхгүй Гурвансайхан ХХК гэгч охин компанитай орд ашиглах гэрээ хийсэн нь ямар учиртай бэ гэх мэт асуулт гарна. Энэ мэт алхам тутамдаа хууль зөрчсөн, мордохыг хазгай гэгч болсон эдгээр лиценз, хувьцаа, гэрээний золиос нь Монгол Улс 15 хувь эзэмших болж өрөнд орох болсноор тайлбарлагдана. Ионжуулагч цацрагийн хор хөнөөлийг 100 хувь Монголын газар нутаг, цөөхөн монголчууд үүрч 700 сая жилээс 1.4 тэрбум жилээр ураны цацрагийн золиос болж, үр удмаараа говийнхон, сүхбаатарчууд ч индианчууд шиг мөхөх аюултайг эрх мэдэлтнүүд ухаарч мэдэхийг хүсэхгүй байна.

-Стратегийн ордын гэрээг үзэглэхэд “бонус”гэж их мөнгө өгдөг зарчим  үндэстэн дамнасан компаниудад байдаг гэсэн. Харин энэ бонусыг манай эрх мэдэлтнүүд  улсын төсөвт оруулаагүй хувьдаа авах нь авлига. Энэ бонусыг хувьдаа авсан байх магадлалтай” гэж та бичсэн байсан?

-Энэ асуудлыг шалгуулахаар өмнө нь АТГ-т хандаж байсан ч хариу өгөөгүй замхарсан тул дахиж өгчихсөн байгаа. Түүнчлэн Монгол Улсын том эрх ашигтай холбоотой асуудалд хуулийн хүрээнд ялгаварлаж хандахгүй байхыг АТГ-аас хүссэн. Мөн Дундговь, Сүхбаатар аймагт Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-020629, MV-020631, MV-020633, MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэр гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд бөгөөд Цөмийн энергийн комиссын дарга Ч.Сайханбилэг, Гурвансайхан ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Очир нарыг хууль бус гэрээ хийж улсад ноцтой  хохирол учруулсан,  холбогдох олон хууль зөрчсөн гэдгээр Нийслэлийн Захиргааны Хэргийн Анхан Шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгүүлж, хянан шийдвэрлэх ажиллагаа долоо  дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хэргээс дүгнэхэд  гадны хөрөнгө оруулалтаар түрүү барьсан нэг охин компанийн гүйцэтгэх захирал Б.Бат-Очир гэгч УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Ашигт малтмал, газрын тосны газар ч төрийн холбогдох бүх хуулийг “уландаа гишгэж” огт хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.9) 2023 оны 05 сарын 28

Дэлхийн бусад орнууд Атомын цахилгаан станц бариад хөгжөөд явж л байх юм. Бид л АТЦ барихаар дэлбэрч үхэх гээд байна уу? Эрчим хүчний дутагдалтай, хамгийн хоцрогдсон улс боллоо. хөгжлийг элдэв явцуу эрх ашгаар зогсоохоо болио эгчээ.

0  |  0
Ман(64.119.20.143) 2023 оны 05 сарын 28

Тэнэгт индианчууд цацраг хордлогоос болж сүйрсэн гэх нь үү. Цаг үетэйгээ хөл нийлж алх авгай минь.

0  |  0
Зочин(66.181.161.249) 2023 оны 05 сарын 28

Ишшш, ийм хүмүүс хорвоогийн тоосыг хөдөлгөж л байх юм даа.

0  |  0
S(174.216.176.62) 2023 оны 05 сарын 28

Erguu buunii nohoi

1  |  0
Зочин(103.212.116.253) 2023 оны 05 сарын 28

Хэнээс мөнгө авчихсан авгай вэ

2  |  0
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  0
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nХэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баярта

0  |  0
A(139.5.216.214) 2023 оны 05 сарын 27

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag

0  |  0
Zochin(103.57.95.199) 2023 оны 05 сарын 28

Balai horlogchin setgehuitei muu eriin.avgai ve.chamaas busadn muu amidrah estoi yu.

2  |  1
З(66.181.160.75) 2023 оны 05 сарын 28

Энэ хүн маш зөв юм хөндсөн байна Хүн амьтанд байгальд маш их хортой зүйл шүү дээ уран Сайханбилэг муу үйлсгүй юм хийчихээд маш их мөнгө аваад зайлсан юм байна даа

2  |  2
Ц(139.5.218.145) 2023 оны 05 сарын 28

Уран хортойшдээ.өнөөдрийн өөх гээд ингэж болохгүй шүү.алсаа харах хэрэгтэй

3  |  2
Зочин(66.181.161.127) 2023 оны 05 сарын 27

Ураныг хэрэглэх нь тийм сайн шийдэл биш.Хөгжилтэй гэх германыг хар.Бараг цөмийн реактороо бүгдийг унтраасан.Япон , чернобель , америк гээд ЦЦС д осол гарсан газар зөндөө .Одоо цацрагтай усаа 7-р сард далайд асгана гээд зарлачихсан.Япончууд өөрсдөө хордохоор бусадтай хуваалцая гэж бодсон юм болов уу.Гэх мэтчилэн асуудлыг ойлгох хэрэгтэй. Нутагтаа манайд олборлодог шиг олборлое гэхээр францчууд ҮГҮЙ гээд өөрсдийн компаниа хөөчихсөн гэдгийг ойлгоорой

2  |  1
Зочин(103.229.121.157) 2023 оны 05 сарын 27

Энэ эмэгтэй үнэн бичжээ.Нэгэнт генийн өөрчлөлттэй мутацид орчихсон бол цаашид генийн өөрчлөлт нь дагаад удамшдаг юм.300 авт ЦЭХ гаргаж авахын тулд өдөрт 10 кг уран хэрэглэдэг юм.Жилд 3.650 кг, 20 жилд 73.000 тонн ураны хаягдалтай болдог юм. Нүүрс түлээд утаа ууршилт гээд шатааснаасаа бага үнс гардаг бол ураныг битүү орчинд ямар ч ууршилт гадагшлах юмгүй орчинд урвалд оруулж 10 кг уранаас 10 кг хаягдал гардаг юм. Үүнээс гадна усны зарцуулалт маш өндөр байдагт оршино.Реакторыг усаар хөргөж уураар нь цахилгаан гаргаж авахын зэрэгцээ хаягдал шааргыг байнга хөргөж байдаг.Хэдэн зуун жил ч болно

2  |  1
Уншигч(139.5.217.105) 2023 оны 05 сарын 28

Зайлаа зайл, хүнд хэрэгтэй зүйл хийж амьдар.

2  |  2
kkk(122.201.25.241) 2023 оны 05 сарын 28

za shaa pizda chin

1  |  3
өөыб(64.119.23.14) 2023 оны 05 сарын 28

хаха дохтой донтой тархитай эмэгтэй юу

3  |  4
Top