Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2023.05.25/ болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав. Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.
Үүний дараа Болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох тухай танилцууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192, нүүлгэн шилжүүлэх 31 байршил, хэмжээг НИТХ-ын тогтоолуудаар баталсан байдаг.
Гэвч дээрх байршлуудад барилга, байгууламж барьсан, зарим дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбайн байршил, хэмжээг шинэчлэн тогтоох хэрэгцээ, шаардлага үүсжээ.
Дээрх шалтгаан болон Нийслэлийн Онцгой байдлын газраас ирүүлсэн саналыг үндэслэн болзошгүй гамшгийн үед түр цугларах 203 байршлын 164.6 га талбай, нүүлгэн шилжүүлэх 33 байршлын 1430.4 га талбайг шинэчлэн батлуулахаар НИТХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Тодруулбал,
Зөвлөлийн гишүүд дээрх байршлуудад дахин өөрчлөлт орохгүй байхад анхаарах ёстойг хэлж байлаа. Хурлаас тэмдэглэл гарч, тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.
Сэтгэгдэл ( 0 )