Д.Цэвээнжав: ҮХН-ийн хэлэлцүүлэг дэг журмынхаа дагуу явах ёстой

2023 оны 05 сарын 30

“Төр, нийгмийн ахмад зүтгэлтний зөвлөл”-өөс  УИХ-ын даргад хандсан талаар тус ТББ-ын  тэргүүн Д.Цэвээнжаваас тодрууллаа.


-Төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын даргад хандсан гэсэн. ҮХӨ-д ямар байр сууриас хандаж байгаа вэ?

-Монгол Улсын Үндсэн хууль бол бусад хуулиудаас өвөрмөц онцлогтой. Тэр онцлог нь юу вэ гэвэл  Монголын ард түмэн төр,засагтайгаа хийсэн гэрээ юм. Иймд бусад хуулиас өвөрмөц нөхцөлд хэлэлцдэг, баталдаг ийм журамтай. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ энэ хуулийнхаа суурь зарчмыг зөрчиж байна гэж манай ахмад зүтгэлтний зөвлөл үзэж байгаа юм.

-Танай ТББ-ын бүрэлдэхүүнд ямар хүмүүс багтдаг вэ?

-Төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл гэдэг бол Монголын төр, засагт алба хашиж байсан үе үеийн төлөөлөл, Үндсэн хууль батлалцсан болон УИХ-ын гишүүн байсан  хүмүүс, хөдөлмөр зүтгэлээрээ Хөдөлмөрийн баатар, гавьяат  болсон ахмадууд багтдаг.

-Үндсэн хууль батлалцсан олон хүн байдаг юм байна гэж ойлголоо?

-АИХ-ын депутат байсан болон Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн байсан хүмүүс, Үндсэн хууль тогтоогчдоос энэ ТББ маань бүрддэг.

-Та бүхний дэвшүүлж байгаа гол асуудал юу вэ?

-Манай ТББ-ын гишүүдийн  дэвшүүлж  байгаа асуудал бол  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц алдаатай яваад байгаа юм биш үү. Яагаад ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна вэ гэдэгт эмзэглэж байгаа. Ер нь бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалтай  холбогдуулан төр, нийгмийн ахмад зүтгэлтний зөвлөл цуглаж, хоёр ч удаа санал солилцсоны үндсэнд УИХ-ын даргад хандахаар тогтсон юм. Монголын төр, засгийг удирдаж байгаа хүмүүст, ялангуяа УИХ-ын даргад энэ талаар тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс албан бичгээр хандсан.

-Хариу ирсэн үү?

-Хариу нь хараахан ирээгүй байна. Албан ёсны хариу өгөх байх.

-Та сая тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Ямар мэдээллүүд өгсөн юм бэ?

-Бидний өгч байгаа энэ мэдээлэл бол нэгдүгээрт, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зүгээс иргэнийхээ үүргийг биелүүлж байгаа хэрэг юм.  Хоёрдугаарт, ахмад хүмүүсийн хувьд залуустаа зөвлөгөө, анхааруулга, сануулга өгч байгаа гэж ойлгож, хүлээж авах нь зүйтэй байх. Гол асуудал бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үйл явц алдаатай яваад байгаа юм биш үү. Яагаад ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна вэ гэдэгт эмзэглэж байгаа гэдгээ би түрүүнд хэлсэн.

-Үндсэн хуулийг өөрчлөх нь  зөв үү, буруу юу гэдгийг та юу гэж үздэг вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нь зохих ном, журмын дагуу явах юм бол буруу зүйл биш. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал дэг журмынхаа дагуу явах ёстой. Үүнийг бид сануулж байгаа юм.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(197.211.63.102) 2023 оны 05 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Зочин(202.9.46.251) 2023 оны 05 сарын 31

Th чи vхэж далд ор хар хятадын сэгээ.

0  |  0
Th(64.119.27.152) 2023 оны 05 сарын 30

Ene ovgon odoo bas yu he uhej dald orooch

0  |  0
Зочтн(150.129.142.96) 2023 оны 05 сарын 30

Энэ нэг Увсын балиар Цэвээнжав гэгч бас ямар ашиг хондрома харж явна, Увсынханд Монгол хамаагуй баймаар юм

0  |  0
Аааааа(202.21.107.36) 2023 оны 05 сарын 30

МАН ын Төр хөмөрч Төрийн эргэлт гарахад ойрхон байна.

0  |  0
Top