Засгийн газраас улс төр, нийгэмд бугшаад байсан олон асуудлыг ил болгож, авлига, албан тушаалын хэргийн эсрэг тэмцэж байгаа. Тэр тусмаа өндөр дээд албан тушаалтнуудыг буланд шахаад чамгүй хугацаа өнгөрлөө. Тиймдээ ч эрх баригчид авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдийг намаасаа хөөж, аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарласан. Тэгвэл сөрөг хүчний гишүүдээс тодорхой гэмт хэрэг өдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа нөхөд бий гэхээр энэ парламентын гишүүдээс олон хүн ирэх сонгуульд нэр дэвшихгүй нь тодорхой.
Мөн парламентаас гадна шат шатны сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогчид бий. Тэдний хувьд ч сонгууль хаалттай. МАН-аас гэхэд Бага хурлын гишүүд, зарим албан тушаалтнууд, АН-аас ҮЗХ-ны гишүүд гээд хэрэгт холбогдсон хүн ч байна. Эдгээр горилогчид ч нэр дэвших эрхгүй гэсэн үг.
Хамгийн сүүлийн жишээ дурдахад Боловсролын сан тэргүүтэй бусад олон сангуудаас зээл аваад гувчуулсан албан тушаалтнуудын нэрс тодорсоор байна. Эртнээс гэвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан сайд асан Б.Батзоригоос эхлээд нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж, нэр дэвших эрхээ хасуулаад буй.
Түүнчлэн Хөгжлийн банк, нүүрсний хэргээс эхлээд олон талд шалгаж байгаа учраас парламентад маш цөөн хүн үлдэнэ. Баттай нэр дэвшихгүй гишүүдийг нэрлэж болж байна. Тухайлбал, өдгөө бүрэн эрхээ түдгэлзүүлсэн УИХ-ын гишүүн, сайд асан Т.Аюурсайхан /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн/ гэх шалтгаанаар, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат /албан тушаалаа урвуулан ашиглаж, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн/ гэх шалтгаанаар “Ажнай” Д.Бат-Эрдэнэ / мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/ гэх шалтгаанаар тус тус сонгуульд нэр дэвшинэ гэдэг худлаа болсон.
Чухам ямар ял зэм авах вэ гэдэг асуудлын өмнө зогсож байгаа хүмүүс. Цаад санаа нь эртхэн шиг хэргээ шалгуулж, “сэгсэрчихээд” бүрэн эрхээ сэргээлгэн, нэр дэвших санаатай байсан ч талаар болж байна. Эзэн холбогдогч олонтой, ээдрээ сүлжээ их ийм хэргүүд тийм ч амар шийдэхгүй. Мөрдөх шалгах, хянах, шүүх аль нэг шатанд байхад нь сонгууль болоод дуусна. Ингэхээр парламент 73 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээрээс нэрэхэд болохгүй зүйл үгүй.
АЙСУЙ 2024 ОНД НЭР ДЭВШИХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГИШҮҮД
1. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн- /авлигын болон нүүрсний хэрэг/
2. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд- /албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон/
3. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар- /албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон/
4. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар- /нүүрсний болон түүнтэй холбогдох хүчирхийллийн хэрэг 2021 онд олон нийтийн дунд дуулиан болж, эмэгтэйчүүд хөдөлгөөн өрнүүлж байв/
5. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг- /Хөгжлийн банкнаас зээл гаргахад нөлөөлсөн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан/
6. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг- /Хөгжлийн банкнаас зээл авч, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан/
7. УИХ-ын гишүүн Ш.Адьша- /Ховд хаан бирж компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас зээл авсан/
8. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин- /Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компанидаа 33 тэрбум төгрөгийн зээл авсан, эрх мэдэл албан тушаалаа
урвуулан ашигласан/
9. УИХ-ын гишүүн Г.Дамдинням- /Хөгжлийн банкнаас хамаарал бүхий компанидаа 33 тэрбум төгрөгийн зээл авсан, Канадын Бритиш Колуба их сургуульд Боловсролын зээлийн сангаас 32580 ам.долларын зээл авсан/
10. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл- /Түүний хамаарал бүхий “Агь”, Милко”, “Тесо” компаниуд тус бүр Хөгжлийн банкнаас зээл авсан/
11. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар- /Сангийн сайдаар ажиллаж байхдаа хуулийн дагуу Хөгжлийн банкны чанаргүй зээлд хяналт тавьж ажиллаагүй/
12. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн- /Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны чанаргүй зээлд хяналт тавьж ажиллаагүй/
13. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан- /бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй/
14. Ё.Баатарбилэг- /Хахууль авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй/
15. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг- /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, мөн Боловсролын зээлийн сангаас 32580 ам.долларын зээл авсан/
Жич: Энэ цаг дор олон сангуудын мэдээллийг ил болгож байна. Нөхцөл байдлаас харахад сангаас зээл аваад төлөөгүй, үүнийг авахын тулд албан тушаалын давуу байдлаа ашигласан, бусдад давуу байдал олгосон гэх гишүүдийн тоо цөөнгүй нэмэгдэх төлөвтэй. Тэгэхээр өдгөө алба хашиж байгаа гишүүдийн дийлэнх нь ирэх сонгуульд нэр дэвшихгүй байх магадлал өндөр байна.
Х.ӨЛЗИЙТ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
магадлал гэнэ үү сүүлийн 30 жилд гишүүн болсон байтугай нэр дэвшсэнийг нь ч сонгохгүй үүрд мартвал таарна
магадлал гэнэ үү сүүлийн 30 жилд гишүүн болсон байтугай нэр дэвшсэнийг нь ч сонгохгүй үүрд мартвал таарна
Нилээд хэдийнх нь нэр алга байна даа
Олн нийт зөв мэдээлэл.т бх хэрэг.т хэт улс төржөөд ямарч ашиггүй
Дэвшүүлэхгүй байж чадах уу сонгуулийн хуулиа өөрчлөөд намаас шууд гарах гээд тохиролцчихсон юм бишүү
Энэ зальтай хүмүүс юу ч хийхээс буцахгүй суудалтайгаа л зууралдана...
zailtsgaa