Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүддээ итгэлтэй байгаа

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 02

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас Үндсэн хуульд оруулах өөрчлөлт болоод Төсвийн тодотголын талаар дараах тодруулгыг авлаа.


-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулаад ирсэн. Энэ асуудал дээр намын бүлгүүд яг эцэслэн тохиролцож чадсан уу. Ард түмний хандлага ямар байгаа вэ?

-Намын бүлгүүд өнөөдөр/өчигдөр/ Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөх хурлаа хийж байна. Мэдээж хэрэг парламентын гишүүдийн тоог нэмэх асуудалд ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй зүйл байгаа. Гэхдээ үүнийг ойлгож, энэ өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байгаа хэсэг нь нарийн ойлголт авсан учраас дэмжиж байгаа дүр зураг байна.

Нэг ёсондоо энгийнээр хэлбэл, өнөөдрийн байдлыг эм уух байдлаар аргацаагаад явах уу, эсвэл мэс засал хийгээд анагаагаад цааш явах уу гэдэг сонголт дээр ирж байгаа цаг үе гэж ойлгож болно. Тэртээ 1992 оны өөрчлөлт шинэчлэлт бол тухайн үед социалист нийгмээс олон намын тогтолцоотой, ардчилсан, чөлөөт эдийн засгийн зах зээлийн нийгэм рүү шилжсэн шилжилт байсан. өнгөрсөн 30 жилийн хугацаа бол шилжилтийн цаг хугацаа, гарсан алдаа дутагдал болгоныг цаашдаа бид хараад суух уу, өөрчлөөд явах уу гэдгийг бодож энэ төслийг Засгийн газраас өргөн барьсан.

УИХ-ын гишүүд ч гэсэн энэ агуулгыг бодож асуудалд хандана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Бид өмнө нь олон жишээг дурдаж ирсэн. Дан ганц мажоритар тогтолцоо эрх мэдлийн маш их төвлөрөл бий болчихсон 76 гишүүнтэй. Тэр 76 гишүүн нь сүүлдээ 76 Ерөнхий сайд, дарга болж хувирсан энэ тогтолцоог л өөрчлөх үү, үгүй юу гэсэн зааг дээр ирээд байна. МАН-ын бүлэг эхний хоёр хэлэлцүүлэг дээр тоог нэмэх, тогтолцоог өөрчлөх нь зүйтэй. Гагцхүү ард түмэнтэйгээ ярилцаж, ойлгуулах нь зүйтэй гэсэн байр сууриар хандаж ирсэн.

-Үндсэн хуульд оруулах өөрчлөлт дээр Засгийн газрын гишүүд эсрэг, тэсрэг байр суурьтай байна. Тухайлбал, Ц.Даваасүрэн сайд үүнийгээ мэдэгдсэн. Танхимынхаа бодлогыг сөрсөн Засгийн газрын гишүүддээ хариуцлага ярих уу?

-Мэдээж УИХ-ын гишүүдийн хараат бусаар саналаа өгөх эрхэнд аль аль талаасаа хандахад зохимжгүй. Гэхдээ Засгийн газар гэдэг бол нэг кабинет. Бодлого гаргаад ажиллаж байна. Энэ кабинетын гишүүд ардчиллын зарчмаар л ажиллана. Олонхынхоо гаргасан шийдвэрийг цөөнх нь дагаж мөрдөх ёстой. Цөөнхийнхөө саналыг мэдээж олонх нь харгалзан үзэж байх учиртай. Гэхдээ эцсийн үр дүн хараахан гараагүй байна. Маргааш/өнөөдөр/ буюу тавдугаар сарын 31-ний өдөр Их хурлын чуулган хуралдаж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэг хэлэлцэгдэнэ. Эцсийн дүн гарсны дараа эдгээр асуудлууд ямар түвшинд яригдах вэ гэдэг нь ойлгомжтой болох байх.

-Нэг танхим болж, ойлголцож ажиллаж чадахгүй байна гэсэн үг үү?

-УИХ-ын гишүүдийн хараат бус байх байдал их чухал. Түүнд нь аль аль талаасаа хүндэтгэлтэй хандах ёстой. Харин Засгийн газрын гишүүний хувьд Засгийн газрынхаа л бодлого, шийдвэрийг дагаж, мөрдөж байх зарчимтай.

-Дагаж, мөрдөхгүй байгаа Засгийн газрынхаа гишүүнийг яах вэ?

-Эцсийн үр дүн гараагүй байхад би юм ярих нь илүүц байх гэж бодож байна.

-Сангуудын мэдээлэл ил болж, улстөрчид л тэдгээрийг авчихсан нь харагдаж байна. Гэтэл гишүүдийн тоог нэмэхээр улам олуулаа болоод идэж уух нь гэсэн зүйлийг хүмүүс ярьж байгаа?

-Тоо нэмж байгаа асуудлыг өнөөдрийн байгаа асуудлаар харах боломжгүй юм. Өнөөдөр би, тэр хэн бэ гэдгээ бодоод асуудалд хандах юм бол ямар ч өөрчлөлт, шинэчлэлт энэ нийгэмд болохгүй гэсэн үг. Үүссэн нөхцөл байдлыг би түрүүн эм уугаад аргацаах уу, мэс засал хийж эдгэх үү гэсэн сонголт дээр ирснийг хэлсэн. Нийгмийг бухимдуулсан, ард иргэдэд итгэлтэй амьдрах итгэл хомс болж байгаа энэ цаг үеийг бид зоригтой өөрчлөлт, шинэчлэлийг хийгээд магадгүй дараагийн түвшний хувьсгалыг хийгээд явах нь чухал юм уу гэдэг дээр улстөрчид анхаарч харах ёстой. Энд хэн нэгэн улстөрчийн болон улс төрийн намын эрх ашиг байж болохгүй. Үүнээс цаашаа бид өөрчлөлт, шинэчлэлд бэлэн, 21 дүгээр зууны хандлага, соёл ухамсартай улс төр, нийгмийг бүтээхийн төлөө л бид ажиллах ёстой. Үүний төлөө ч МАН зорьж ажиллаж байгаа.

-Төсвийн тодотгол хийхээр болсон дээр тайлбар өгнө үү?

-Төсвийн тодотголтой холбоотой асуудалд МАН-ын бүлгийн хурлын дараа тодорхой мэдээлэл өгнө. Өнөөдөр/өчигдөр/ бүлгийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Онцгой байдлын газрын алба хаагчдын урамшууллыг өгч чадахгүй байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг яаж зохицуулах юм бэ?

-Төрийн хэмнэлтийн хууль цар тахлаас болж эдийн засаг хумигдсан үед бий болсон ойлголт. Энэ хууль гарснаараа өндөр ач холбогдол өгснийг иргэд маань мэдэж байгаа. Хоёр жилийн хугацаанд гурав орчим их наяд төгрөгийг хэмнэж чадсан үзүүлэлт гарсан. Харин энэ хууль цаашдаа яг энэ байдлаараа цаашаа үргэлжлэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Яагаад гэхээр шийдэж байх ёстой маш олон асуудал энэ хуулиар хаагдаж байгаа асуудал маш ихээр яригдаж байгаа.

Тиймээс Засгийн газрын зүгээс эдгээр саналуудыг нэгтгээд энэ хаврын чуулганаар багтааж Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя. Зайлшгүй хийх ёстой асуудлаа хэмнэлтийн хууль яриад хийхгүй байж болохгүй гэж үзсэн. Амьдрал дээр маш олон жишээ гарч байна. Аймгийн боловсролын газрын машиныг энэ хуулиар хураачихсан. Гэтэл суманд очиж, боловсролын үйлчилгээ үзүүлэх, сургалт, ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авч чадахаа больсон. Ийм зүйл олноор гарч байгаа учраас тэдгээрийг арилгая. Харин эсрэгээрээ хэмнэж болдог нь тодорхой болсон баяр, ёслол, хүлээн авалт, амралт зугаалга зэргийг зааглана. Төр хийж байх ёстой юмаа цаг алдалгүй хийнэ. 

-Төрийн өмчит компаниудын ТУЗ-ыг татан буулгах, багасгах асуудлыг яриад нэлээд удсан. Гэтэл Эрдэнэс Монгол компанийн охин компани болох Тавантолгой түлш компанийн ТУЗ одоог хүртэл ажилласаар байгаа гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлыг хэрхэх вэ?

-Үүнийг хэрэгжүүлэх нь Эрдэнэс Монгол, түүний охин компани болох Эрдэнэс Тавантолгойн удирдлагуудын асуудал. Чухам яагаад үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг эдгээр компанийн удирдлагуудаас тодруулах нь зүйтэй байх.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tiim shyy (31.164.60.105) 2023 оны 06 сарын 07

Tiim ee! Ulsiin ih hurliin hulgaichiddaa itgeltei bailgyi yahav. Nam nertei manan mafiin Aluurchid hulgaichdiin tsugluulga 33 jiliin tursh mongolchuudiig tohuurhan doromjilj mongoliin bayalgiig odorjin shonojin gadaad ezed ryygee zooj offshor dansaa dyyrgelee. Odoo manan mafiin 126 Aluurchin hulgaichid Rio tintogiin toloo ynen hatan ajillaj, mongoliig byrmoson huvaaj chadna.\nNavsgar mongol guilgaching tooh hyn alga. Manan mafiin aluurchid hulgaichdiin tsugluulga navsgar mongol guilgaching gazriin horsnoos archina

0  |  0
DR. ADITYA(197.211.53.126) 2023 оны 06 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.126) 2023 оны 06 сарын 03

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
сонгогч(202.9.47.27) 2023 оны 06 сарын 03

BID GISHUUDED OGT IRGEHGUI BAINA...........

0  |  0
B(73.132.71.219) 2023 оны 06 сарын 03

Гишүүдийн тоо нэмэгдээд ялгаа байхгүй бүгд хуралдаа суухгүй цөөн хүний саналаар хууль батлагдана Ихэнх нь намын даалгавартай robot байна даа

0  |  0
B(73.132.71.219) 2023 оны 06 сарын 03

Одоо УИХ 76 гишүүний 50 хувийн ирцээр 39 хүнтэй хуралдаад 50 хувийн санал 20 хүний саналаар хууль баталж байна Гэтэл бусад улсын жишгээр бүгд саналаа өгөх хуультай болбол 39 -аас дээш гишүүний саналаар хууль батлагдах ёстой болно Энэ байгаа гишүүдээ заавал санал өгдөг энэн сонгогдын төлөөллийг заавал харуулж гишүүдээ чанаржуулах болно хэрвээ 126 гишүүнтэй болбол 64 гишүүн ий 33 саналаар хууль батлагдана. Энэ 76 гишүүнээ бүтэн идвэхтэй ажлуулья . Нэг нам үнэмлэхүй олон байгаа үед үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй байх заалтыг үндсэн хуульд орууля. Гишүүний тоог дагаад туслахууд үйлчэлгээ яамд

0  |  0
Иргэд(192.82.89.51) 2023 оны 06 сарын 02

Хулгайч нартаа итгэдэг гэж бхийм даа яана да

1  |  0
Omhii huvalzuud (31.164.60.105) 2023 оны 06 сарын 03

Tiim ee, nam nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid 33 jil mongoliig jil byr 76 Tom huuliar darhlagdsan aluurchid tsusalj tonoloo..\nOdoo heryyl uruulgyi tanai manai gej hereldelgyi hamtdaa 126 manangiin aluurchid hulgaichid zereg tsusalnaa, mongoliig sonooj gadaad ezeddee orgon barij tonoj tsusalna gedegt itgeltei baij bolno

2  |  0
Omhii huvalzuud (31.164.60.105) 2023 оны 06 сарын 03

Tiim ee, nam nertei MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid 33 jil mongoliig jil byr 76 Tom huuliar darhlagdsan aluurchid tsusalj tonoloo..\nOdoo heryyl uruulgyi tanai manai gej hereldelgyi hamtdaa 126 manangiin aluurchid hulgaichid zereg tsusalnaa, mongoliig sonooj gadaad ezeddee orgon barij tonoj tsusalna gedegt itgeltei baij bolno

2  |  0
зочин (122.201.19.190) 2023 оны 06 сарын 02

2024 оны сонгуулийн эрхийг хүчээр луйвараар дарангуйлалааар авах оролдлогоо зогсоо МАН

2  |  0
нарангэрэл(66.181.160.65) 2023 оны 06 сарын 02

засаг төрийг байгуулахыг гишүүд байгуулдаг юм уу тэд чинь ард иргэдээс гуйж гарч ирдэг тэгээд ард иргэд засгийг чинь байгуулах хүмүүс тэр гишүүд гээд байгаа малуудыг чинь бүрдүүлдэг биздээ ард иргэдэд биш гишүүд нэртэй хулгайч нартаа итгэж байгаа юм уу тэгээд

1  |  0
Top