Үндэсний статистикийн хорооны судалгаагаар инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар өссөн бол дөрөвдүгээр сард 11.3 хувьтай гарч, үнийн өсөлтийн эрчим буурч буй нь харагдаж байгаа.
Ерөнхийдөө цар тахал, ОХУ-Украины дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн доголдол, тээвэр логистикийн саатал зэрэг гадаад хүчин зүйлсийн давамгайллаар 2021 оны хоёрдугаар хагасаас хойш инфляцыг “импортолсон” гэхэд болно. Харин энэ он гарсаар инфляцын өсөлтийг өдөөх гадаад талын дарамтууд хэвээр байгаа ч нөлөөлөл нь харьцангуй тогтворжсон.
Дөрөвдүгээр сарын инфляцыг авч үзвэл нийт инфляцын 36 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс хамаарсан байгаа бол дотоодын хүнсний үнэ 36 хувийг бүрдүүлжээ. Үүн дотроо 69 хувь нь мах, гурилтай холбоотой бүтээгдэхүүн байна.
Тэгэхээр дотооддоо боловсруулдаг, бэлтгэдэг мах, гурилын үнийн өсөлт инфляцад жин дарж буй энэ нөхцөл байдал хэр хугацаанд хадгалагдахаас инфляцын ирэх саруудын төлөв тодорхой хэмжээнд хамаарах нь.
Төв банкны зүгээс инфляцыг сааруулах, цаашлаад зорилтот түвшинд хүргэхийн тулд бодлогыг хатуу төлөвт барьж, санхүүгийн зохицуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг авч өнөөдрийг хүрсэн.
Гадаад талд эрсдэлүүд хэвээрээ ч одоогоор нөхцөл байдал харьцангуй тогтвортой байгаа ийм үед инфляцыг бодитой бууруулахын тулд мөнгө, сангийн бодлогын уялдаа шаардлагатай. Түүнчлэн төр засгаас тодорхой хэмжээний зохицуулалттайгаар анхаарч болох стратегийн хүнс болох мах, гурилын нийлүүлэлт дээр дорвитой анхаарах нь зөв юм.
Нэг ёсондоо гадаад, дотоод аль аль хүчин зүйлсээ зөв үнэлж, бодлогын арга хэмжээнүүдээ оновчтой авч, хэрэгжүүлж чадвал үнийн өсөлтийн бууралтыг тогтвортой хадгалах нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
Мах гурил битгий идээ ч гээд бгаа юм шиг ногоо идээд эхэлбэл ногоо нь үнэд орношд