Нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

2023 оны 06 сарын 02

Зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд энэ өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр”-ийн автобусны зогсоолоос суух боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр “худалдааны төв, “Нарны титэм”-ийн автобусны зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн автобусны зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой.

Зам хаахтай холбоотойгоор 40 чиглэлийн 439 автобусны чиглэлд өөрчлөлт орно. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар  үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн чиглэлийнхээ дагуу үйлчилгээ үзүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаахтай холбоотойгоор тухайн өдөр троллейбусаар үйлчилдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон", Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б: “Зүүн дөрвөн зам-Сансар-Вокзал” чиглэлүүд үйлчилгээнд явахгүйг анхаарууллаа. Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчиж, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 дугаарын утсаар өгөөрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top