Энэ сарын 10-нд Бангкок хотод ONE холбооны “ONE Fight Night 11” тэмцээн болно.
Тус тэмцээнд аваргын бүсний төлөө хоёр тулаантай бөгөөд манай З.Шинэчагтга Оросын тамирчин Илья Фреймановтой гар зөрүүлэх юм. Мэдээж уламжлал ёсоор холимог тулаан төдийгүй олон төрлийн тулааныг үзэх боломжийг ONE холбоо олгоно.
“ONE Fight Night 11” тэмцээний гол тулаан Тай боксын хөнгөн жингийн аваргын бүс хамгаалах тулаан бөгөөд аварга Реджиан Эйерсил Оросын Дмитрий Меньшиковтой тулалдах юм. Мөн грэпплингийн хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө Кейд Руотоло, Томми Лангакер нар өрсөлдөнө. Тэмцээнийг ONE холбооны YouTube сувгаар үзэх боломжтой.
ONE Fight Night 11
Дмитрий Меньшиков (ОХУ) – Реджиан Эйерсил (Суринам), муай-тай;
Кейд Руотоло (АНУ) – Томми Лангакер (Норвег), грэпплинг;
Илья Фрейманов (ОХУ) – З.Шинэчагтга (Монгол), ММА;
Сингха Маввин (Таиланд) – Тайфун Озкан (Нидерланд), кикбоксинг;
Мансур Малачиев (ОХУ) – Жереми Миадо (Филиппин), ММА;
Ниеки Холзкен (Нидерланд) – Ариан Садикович (Герман), кикбоксинг;
Артем Белах (ОХУ) – Квон Вон (БНСУ), ММА;
Мартина Мичиелетто (Итали) – Амбер Китчен (Их Британи), муай-тай;
Ху Ен (Хятад) – У Сон Хун (БНСУ), ММА;
Раде Опачич (Серби) – Гуто Иносенте (Бразил), кикбоксинг.
Илья Фрейманов – З.Шинэчагтга
Илья Фрейманов өнгөрсөн жил ONE холбоонд анхны тулаанаа хийж, алдарт Мартин Нгуенийг эхний үед буулгаж авсан. Мэргэжилтэн шинжээчид тэр дороо Ильяг холбооны шинэ од хэмээн цоллож эхэлсэн. Манай тамирчныг ялахад аваргын бүсний тулаан хийх эрх ойртох тул тэрээр ялахын төлөө үхэх сэхэхээ үзэх нь гарцаагүй. 27 настай тамирчин. Холимог тулаанд нийт 13 тулалдаж, 11 ялсан. Үүнээс есийг нь хүнд цохилтоор хожсон. Одоо дөрөв дараалан ялаад байгаа залуу. Тай бокс, кик боксоор хичээллэж байсан. Краснодар хотын Кузнч клубт хичээллэдэг.
Манай тамирчны хувьд ONE Championship холбоонд 5 тулалдаж, 4 ялсан.
Сүүлийн тулаандаа хориотой цохилт хийж, ялагдсан.
Сэтгэгдэл ( 10 )
Шинээ наадхыгаа гөвнө шүү. Орос даяар харж байгаа. Спортын олон төрлүүдэд оролцохгүй байгаа. Энэ мэт тоглолтуудыг анхаарч байгаа. Таг болгоорой
Amjilt duu
Шинэчагтага сайн нь ч сайн л даа. Гэхдээ энэ удаав хожих боломж харагдахгүй байна аа
ene cch changa oros bn da . shineede amjilt\n
Наад муу оросоо гөлөг болгоорой
Чагтага ингээд далдаганаад байнаа гэдэг чинь сэтгэлзүйн нэг сул тал юм уу даа. Айдас, сул талаа ингэж хачин хачин үйлдлэээр далчигнаж гаргаж байна. Болоогүй л байна даа.
Манай хүний мэдрэл жоохон юмтай билээ харин батгэрэл дажгүй
Далдганаж бгаад эвгүй зодуулсан, овоо ч хаширсан бх, тэрнээс хойш их удаж бж рингенд гарах нь. одоо ахиж зодуулаад карьер нь төгсгөл болох биз дээ.
Орос ялна
их сүгсэлзээд байнлээ шүү дарах хэрэгтэй дээ