ЖАГСААЛТ: Хөгжлийн банкнаас НЭЭЛТТЭЙ БОРЛУУЛАХ үл хөдлөхүүд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07


Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 270.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах талаар холбогдох газраас нь мэдээлэл хийлээ

Өнгөрсөн 2022 оноос Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжсэн. Ингэснээр 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн талаар албаныхэн мэдээлж байна. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг авахдаа бэлэн мөнгөөр төлүүлдэг ч чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгч нараас үл хөдлөх хөрөнгийг нь үнэлж, зээлийг нь төлүүлэх зарчмыг баримталдаг байна.

Энэ хүрээнд нийт 270.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө Хөгжлийн банканд шилжиж иржээ. Үл хөдлөх хөрөнгийн ихэнх нь ашиглалтад орсон, зарим нь ашиглалтад ороогүй байна гэдгийг тодотгов.

Өнгөрсөн бямба /2023.06.03/ гарагаас эхэлж үл хөдлөх хөрөнгийг борлуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Хамгийн эхэнд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 18 үл хөдлөх хөрөнгийг зарж, борлуулахад бэлэн болсон талаар Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжүүлэн авсан 2023 оны 06 дугаар сарын 15 өдрөөс зарж борлуулах юм байна. 

Жагсаалтыг ЭНД ДАРЖ харах боломжтой. 

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар нийт 270.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс Засгийн газрын тогтоолын хүрээнд зээлээр худалдсан үнийн дүн 91.5 тэрбум төгрөг, ашиглалтад орсон худалдан борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгө 29.7 тэрбум төгрөг, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 149.6 тэрбум төгрөг байгаа аж. 

Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлана гэв. 

Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:
 

  • Бүрэн ашиглалтад орсон буюу худалдан борлуулахад бэлэн
  • Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй
  • Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө


 

ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА
 

Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил

м.кв үнэ

Худалдах үнэ /₮/*

1

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 19/09 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбай бүхий 3 давхар амины орон сууц (80 хувийн гүйцэтгэлтэй), 2 авто зогсоолын хамт

1,984,550

867,645,150

2

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59б байр 3 давхар 59-б-2 тоот хаягт байрлалтай 405.23 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,467,174

594,542,919

3

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 4 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,483,740

44,512,209

4

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 8 тоот хаягт байрлалтай 36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,480,759

53,307,306

5

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48-р байр 1401,1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,279,563

1,196,770,700

6

Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу 93, Барилга Мега Стор худалдааны төв, В1 давхар

1,606,621

1,437,958,095

7

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 3 тоот хаягт байршилтай 68.37 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,731

151,216,064

8

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 6 тоот хаягт байршилтай 68.64 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,179,597

149,607,523

9

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 7 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,788

150,180,428

10

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 10 тоот хаягт байршилтай 67.78 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,803

149,916,010

11

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 11 тоот хаягт байршилтай 67.24 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,870

148,726,130

12

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 14 тоот хаягт байршилтай 67.79 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,802

149,938,045

13

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 15 тоот хаягт байршилтай 67.57 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,829

149,453,279

14

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 17 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,818

149,651,593

15

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 23 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,788

150,180,428

16

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 26 тоот хаягт байршилтай 68.21 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,751

150,863,507

17

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 27 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,818

149,651,593

18

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 30 тоот хаягт байршилтай 67.72 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,810

149,783,801

*Худалдан борлуулах үнийг 3 сар тутам шинэчлэн тогтооно.


ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ИРҮҮЛЭХ

Дээрх жагсаалтад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн Банкны цахим хуудас болох https://www.dbm.mn -аар хүлээн авах бөгөөд санал авах хугацаа 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхэлнэ.

ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ, ГАЗАР ДЭЭР ОЧИЖ ҮЗЭХ

Худалдан борлуулахаар нийтэд зарласан хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр очиж үзэх тохиолдолд 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулах үзүүлэх боломжтой бөгөөд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлана уу.

ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах бөгөөд ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын 3 хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар банк ажиллана.    

Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхаа нотолсон баримтад тулгуурлан үнэлэх дараалал:
 

  1. Бэлэн төлөлт (Дансны хуулга, бусад нотлох баримт)
  2. Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ)
  3. Хэсэгчилж төлөх санал гаргах (Дуусаагүй барилгын хувьд зөвхөн гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)


Жич: Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд саналаа өгөх боломжтой. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бас(64.119.17.47) 2023 оны 06 сарын 07

Бас л нөгөө дарга хулгайч нар нь хямдхан авчих байхоо иргэдэд хүртээлгүй

0  |  0
Top