Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгтэй тэмцэх хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

“Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Азийн сан хамтран “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймагт өнөөдөр /2023.06.12/ зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, цагдаагийн алба хаагчид зэрэг 20 орчим төлөөлөл оролцож байна.

Хэлэлцүүлгээр Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэснээс гадна хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top