“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хаалт боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сан хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” (2016-2023) төслийг хэрэгжүүлсэн.

Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар хүчирхийллийн тархалтыг бууруулах зорилготой энэхүү төслийн хаалтын ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болов.

 

 

Хаалтын ажиллагаанд НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи, Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Зулпхар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр болон бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нар оролцлоо.

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг жендэрийн тэгш байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болоход гол хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан.

 

 

Төслийн хүрээнд Улсын хэмжээнд гэр бүлийн хохирогчид үйлчилгээ үзүүлдэг 12 нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрыг нэмж байгуулсан.

Мөн жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлсэн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top