“ICT EXPO-2023”-ын хүндэт зочдыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO-2023” арга хэмжээнд урилгаар оролцсон олон улсын өндөр түвшний хүндэт зочдыг УИХ-ын гишүүн Э.Батшугар, Б.Саранчимэг, Н.Учрал нар Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Энэ жилийн арга хэмжээнд бүс нутгийн улс орны цахим хөгжлийн сайд, болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын бүс хариуцсан захирлууд, “Amazon”, “Naver”, “Google”, “ICore” зэрэг дэлхийн тэргүүлэх группуудын удирдлагууд, АНУ, Тайланд, БНСУ, Япон, Казакстан, Тажикстан, Энэтхэг улсын 150 гаруй хөрөнгө оруулагч, хамтын ажиллагааны түншүүд оролцсон юм.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Батшугар байнгын хорооны үйл ажиллагаа болон Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, хууль эрхзүйн орчны талаар хүндэт зочдод танилцууллаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top