Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав.
Элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад зохион байгуулж байгаа ажлуудын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь байдаг. Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 14-18-нд үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдыг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах зохицуулалтыг хийнэ. Тодруулбал,
Хотын дарга хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )