Эмнэлгийн хүчилтөрөгчийн хийн хангамж, тусгай хэрэгслийн хэрэглээний талаар зөвлөгөө өгөв

2023 оны 06 сарын 17

Эрүүл мэндийн салбарын байгууллагын барилгад сүүлийн жилүүдэд өргөтгөл, засварын ажил ихээхэн хийж байгаа ч эмнэлгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн нэгдсэн системийг орхигдуулж байна. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулан ажиллах шаардлагатай байгаа юм.

Иймд Хотын стандарт, хяналтын газраас Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн сургалтыг 24 байгууллагын эмнэлгийн техникийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа. Сургалтаар эмнэлгийн байгууллагуудын хүчилтөрөгчийн хийн хангамж, тусгай хэрэгслийн хэрэглээ, ашиглалтын явцад анхаарах асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн юм. Тодруулбал, баллонт тоног төхөөрөмжийг хүлээн авах, шилжүүлэх ажиллагаа, ашиглалтад анхаарах, аюулгүй ажиллагааг хангуулах, даралтат савны бүрэн бүтэн байдал, хүчилтөрөгчийн хийн хангамжийн тоног төхөөрөмжийн ажиллагаа сэдвээр сургалт зохион байгууллаа.

Даралтат савыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмтэй дараах https://energy.gov.mn/uploads/laws_file/766c9a988dfdb2b82cfbda5f682a7302524d5497.pdf линкээр танилцана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top