Ц.Амгаланбаартар: Ар гэрийнхнийг маань ална гэж дарамталж, хилсээр ял хүлгээлгэсэн

2023 оны 06 сарын 19

Өнгөрсөн 7 хоногт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар хүний эрхийн байгууллагаас тусламж хүссэн гэх мэдээлэл тавигдсан.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2023.06.19/ Хүний эрхийн үндэсний комиссоос хорих ял эдэлж байгаа Ц.Амгаланбаатарын бичлэгийг өөрийнх нь хүсэлтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэлээ.

ХЭҮК-оос 2023 оны зургаадугаар сарын эхээр хорих ангиудаар явж хяналт, шинжилгээний ажлыг зохион байгуулжээ. Энэ үеэр Ц.Амгаланбаатарын хоригдож буй хорих ангид ажиллаж, түүнтэй биечлэн уулзсан бөгөөд үүнээс хойш Ц.Амгаланбаатар нь хорих ангиас албан бичгээр удаа дараа хүсэлт илгээсний үндсэнд ХЭҮК-оос тодорхой хуулийн хүрээнд түүний дүрс бичлэгийг хийсэн гэдгийг ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хэллээ.

БИЧЛЭГТ:

Ц.Амгаланбаатар "Цэвэлмаа овогтой Амгаланбаатар миний бие 1982 оны долоодугаар сарын 17-нд Эрдэнэт хотод төрсөн.

Одоо ял шийтгэлтэй. 2004 онд таксины жолоочийн амь насыг бүлэглэж хөнөөсөн гээд хэрэг хамтайгаа хоёулаа ял аваад 25 жилийн ялтай байж байгаад, одоо тэр 25 жил маань 20 болчихсон.

Ял эдлээд явж байх хугацаанд 2013 онд Зоригийн хэрэгт холбогдож, одоо хилс хэрэгт ингэж холбогдсон.

Энэ түвшинд одоо маш хэцүү байгаа. Өнөөдрийн түвшинд та бүхэнд одоо ингээд удаа дараалан хүсэлт гаргаад, олон нийтэд миний ярилцлагыг цацаж өгөөч ээ. Ард түмэн болон одоо шударга албан хаагч нар зарим нь намайг буруу ташаа ойлгож, Тагнуулынхны цацсан мэдээлэл болон сөрөг, миний эсрэг талын улсуудын цасан мэдээлэлд автаад ард түмэн хүртэл явж байх нь нэг тал байна аа.

Миний хувьд 2013 оны долоодугаар сарын 18-ны өдөр Тагнуулынхан анх хүрч ирж, Чи Зоригийг алсан гэж хэл, ингэ тэг гэж дарамталж эхэлсэн. Би үгүй гэсэн. Тэгээд л зөндөө асуудалд унаад зам шалгалтаар яв, хүүхдийг чинь ална шүү гээд.

  • Тухайн үед 2013 оны арваннэгдүгээр сард гэнэт миний хуучин эхнэр хүү хоёрыг маань дамжин дээр аваад ирсэн. Авчрангуутаа надтай уулзуулаад энээ тэрээ гээд. Дараа нь тэр хоёртойгоо уулзаад байж байсан чинь авгай хүүхэдтэй минь зургийг маань авч өгсөн. Тэгээд араас нь хүү маань Эх нялхаст цусны өвчтэй хэвтэж байгаа бичлэгийг нь надад үзүүлээд, за одоо энэ хүүгийн чинь дусал руу ингээд юм шахаад реакци өгсөн гээд алчих уу? Чи Зоригийн хэргээр тууштай явах юм уу? Гэдэг ийм дарамт шахалт надад өгч байсан.

 

  • Дараа нь эмэгтэй дүүгийн маань ажлаа тараад явж байгаа болон өрөөндөө байж байгаа, харуй бүрийгээр ажлаа тарж байгаа бичлэгийг нь зураг мураг, бичлэгийг нь авч үзүүлээд, одоо ингээд дүү охиныг чинь хэдэн залуучууд аваачаад хээр хүчиндээд алчихвал яах вэ? Тэгээд гясалдай шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ? Чи ингээд Зоригийн хэргийг хүлээгээд цаашдаа явах уу? Гээд. Ийм асуудал надад тулгаж байсан.

 

  • Эрэгтэй дүүгийн маань зам хөндлөн гарч байгаа бичлэгийг нь харуулаад одоо дүүг чинь ингээд аваараар алчих уу? Гарцгүй газар явж байна шүү дээ. Дүүг чинь аваараар алчихлаа гэхэд хэдэн төгрөгийн торгуульд унаад л ял авахгүй сална ш дээ.

Дандаа иймэрхүү шалтгаанаар намайг дарамталж, ийм байдалд оруулсан.

Дээр нь надад дандаа одоо чи 25 жилийн ялтай. Чамайг шоронгоос гаргана аа. Хүүхэд болон аав ээж, хоёр дүүг чинь алж газрын хөрснөөс арчихгүй ээ. Чи энэ Зоригийг алсан гэдэг мэдүүлэг өгчих юм бол дараа нь чамайг гадаад улс руу чамайг үхсэн гэж гаргаж өгнө өө. Одоо Ерөнхийлөгч Элбэгдорж гэдэг хүн гарын үсэг зураад л болоо. Чиний паспортыг бүрдүүлчихсэн байгаа.

Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг чинь ингэж бүрдүүлэх юм аа гэдэг ийм яриа надад анх удаа хэлж, тагнуулын Мөнхгал, Баяр гээд хоёр хүн надад хэлж байсан. Тухайн үед өөрсдийгөө Мөөгий, Боогий гэж надад хэлж байсан. Тэгээд дараа нь энэ явцууд ингээд цааш үргэлжлээд, би Зоригийн хэргийг хийсэн болж өгье өө. Ар гэрийнхнийг маань зүгээр орхичих, 25 жилийн ялтай юм чинь гээд. Зоригийг алсан гэдэг ийм яриа ингээд гаргасан.

Тэгээд Содномдаржаа, Чимгээ хоёр Зоригийг алсан гэж яриа шууд гаргасан. За тэгэнгүүт Содномдаржаа болохоор Төв аймгийн мөрдөнд байх байгаад 7 хоногийн дотор бас дарамт шахалтад оронгуутаа Зориг гуайн байрны тэр хавиар явж очин зам шалгалтаар заагаад За Зориг гуайн гэрийнх нь хаалганаас адис аваад, намайг уучлаарай Зориг гуай гээд. Тэгээд тэр байгаа орчнуудыг зам шалгалтаар явж бичлэг хийлгүүлээд, тэгээд Зоригийг ингэж Содномдаржаа, Чимгээ, Амгаланбаатар бид хэд ингэж явж алсан гэсэн ийм мэдүүлгүүдийг өгчихсөн.

Тухайн үед нь хуурамч гэрчүүд бүрдүүлээд Должинсүрэн гээд байгаа хүн чинь хуурамч гэрч.

18 жилийн дараа Содномдаржаа, Чимгээ, бид гурвыг таньж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэнгүүт 1998, 1999 оны мэдүүлэг дээр Должинсүрэн гэдэг гэрч гэрчийн мэдүүлэг өгөхдөө би нэг нүд маань болор нүдтэй, би тэр улсуудыг хараад танихгүй ээ гэсэн мэдүүлэг өгдөг.

Бат-Үүл болбол харуй бүрий болж байхад Зоригийн байрыг яг алуулсан цаг хугацаатай нь зэрэгцээд байр тойроод гүйж байдаг гэдэг ийм мэдүүлэг өгчихсөн байдаг 1998, 1999 онынх. Тэгэнгүүт 18 жилийн дараа Содномдаржаа бид хоёрыг шууд таниад л, тэгээд шууд тийм ийм, ингэж явсан гээд зохион байгуулалттай хуурамч гэрчийн мэдүүлэг орсон. Марууш гээд тэр буудлын гэрчийг олсон.

Намайг зам шалгалтын юмаар авч явж буудалд байсан газар болон тухайн үеийн хоёр давхрын  өрөөнд нэг хөгжим шиг юм байсан, одоо байхгүй болчихсон байна гэсэн иймэрхүү юмнуудыг бүгдийг нь зохион байгуулалттайгаар. Эд мөрийн баримт гэдэг дээр бас өөрсдийн зохиосон, эд мөрийн баримт гэх юм бараг байхгүй. Эд мөрийн баримт ерөөсөө бид гурвыг ялласан үс болон цус мус, бүх юм Америк руу хүртэл шинжилгээнд явуулаад тийм юм таараагүй. Зөвхөн Содномдаржаа, Чимгээ бидний мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр л бид хэдийг ялласан.” гэлээ.

Тэрээр цааш нь "Миний амь насны эрсдэлийг та бүхэн анхааралдаа аваач ээ. Би өөрөө хүнд хорлогдчих болов уу, яах бол гэж бодож байна. Энд ирээд хоёр сар гаруй боллоо. Хоёр сарын хугацаанд усанд орсонгүй. Усанд ордог өрөө нь камергүй. Ар гэрийнхнийг маань ална гэж заналхийлж байсан тагнуулын газрын залуус хүртэл өнөөдөр ТЕГ-т ажлаа хийж байгаа" гэлээ.

 

ТҮҮНИЙ ЯРИАГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕОГООР ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0
Зочин(66.181.190.253) 2023 оны 06 сарын 19

эНЭ ХҮНИЙ ҮНЭН Ч БАЙЖ МЭДНЭ.

0  |  0
н(202.179.27.32) 2023 оны 06 сарын 19

энэ хүний үгэнд итгэхэд бэрх. хэн хэлнэв тэр хэлснээр нь мэдүүлэг өгдөг

0  |  1
pokemon(192.82.76.81) 2023 оны 06 сарын 19

энэ хүн чинь хэрэг хүлээх чадваргүй энээ тэрээ гээд няндорж чинь баахан сэвээ биздээ хэрэг хүлээх чадваргүй хүний згэнд итгэх шаардлага бну бас юу ч гэж бурж мэджх нөхөр бн.

0  |  0
Зочин(66.181.160.8) 2023 оны 06 сарын 19

За одоо нөгөө МАН-ын сонгууль болохоор хийдэг Зоригийн алуурчны тухаы хар пиар нь яваад эхэллээ. Наадахад чинь үнэмших тэнэг толгой олдох уу

0  |  0
Зочин(66.181.160.8) 2023 оны 06 сарын 19

За одоо нөгөө МАН-ын сонгууль болохоор хийдэг Зоригийн алуурчны тухаы хар пиар нь яваад эхэллээ. Наадахад чинь үнэмших тэнэг толгой олдох уу

1  |  1
ҮНЭН(66.181.188.55) 2023 оны 06 сарын 19

МАН-нхаа гишүүдэд , даган баясагчидиад бол С.Зоригийг зэрлэгээр алсан аоуурчид МУНДАГ БААТРУУД юм шиг байгаан. Гол нь Ардчилалынханыг алсан учраас, Тийм болохоор аллагыг зохиоэ байгуулса Чимгээ фагаадаад одоо бүр МАН-ханаасаа байраар шагнуулаад баатар болсоншт.

0  |  1
Top