Дундаж цалин 380.700  төгрөгөөр нэмэгдэж, 1.8 сая болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 19

2023 оны нэгдүгээр улирлын байдлаар аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллагчдын сарын медиан цалин 1 сая 352 мянга 900 төгрөг байна гэж Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Медиан цалин гэдэг нь ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл  төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2. 4 (5.1%) мянгаар өмнөх улирлаас 307 (0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1 (2.7%) мянгаар өсөж, харин өмнөх улирлаас 19.2 (2.5%) мянгаар буурчээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан 736.8 мянган ажиллагчдын сарын медиан цалин эхэнд дурдсанчлан 1352.9 мянган төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67.6 (5.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин нэгдүгээр улирлын байдлаар 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380.7 (26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80.6 (4.6%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 06 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0

zochin(202.179.21.244) 2023 оны 06 сарын 20

BITGII SHAAGAAD BAI. GART BARIGDAHGUI NUDEND UZEGDEHGUI BNA

0  |  0
Зочин(202.70.34.98) 2023 оны 06 сарын 20

За битгий худалаа үлээгээд байгаарай манай монтерууд үсэрээдэл 1-саяыг авбал их юм шүү новшнуудаа хөрсөндөө буугаач\n

0  |  0
Top