Хүүхдийн зуны спортын VII наадмын уран сайхны гимнастикийн тэмцээн өнөөдөр усан бассейн цогцолборт эхэллээ. Уран сайхны гимнастикийг тамирчид багийн болон ганцаарчилсан тууз, цагариг төрөлд нийт 87 тамирчин өрсөлдөж байна. Сар хүрэхгүйн өмнө нь Филиппиний нийслэл Манилад болсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ шатанд шалгарсан Н.Урангоо, У.Айыына тэргүүтэй шилдэг өсвөрийн тамирчид үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж байна.
Өнөөдөр урьдчилсан шатны тэмцээн болж, маргааш финалын шат явагдснаар медалийн эзэд тодорно.
Сэтгэгдэл ( 0 )