“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим сан” ашиглана

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

Улсын хэмжээнд 32 байгууллагын 13,000 орчим зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтан “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим сан” ашиглана. Цагдаагийн байгууллагаас Дотоод Хэргийн Их сургууль, “Ай Ти Зон” компанитай хамтран Зөрчлийн бүртгэл, мэдээллийн цахим шинэ сан-г ашиглах сургалтыг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

Дээрх сургалтад цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 656 алба хаагч хамрагдаж байгаа ба улсын хэмжээнд ажиллаж буй 32 байгууллагын 13,000 орчим алба хаагч энэхүү нэгдсэн санг ашиглах юм байна. Зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар явуулах, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм.

Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо улсын хэмжээнд бүрдэж, цаг хугацаа хэмнэх, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, шуурхай ажиллагаа дээшлэж байгаа юм гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top