Гандантэгчэнлин: Хүүхдүүдийн нэрийг нь олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэнд маш ноцтой халдсан

2023 оны 06 сарын 23

МБШТөв-Гандантэгчэнлин хийдээс нийгэмд үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүсэлтээр хэвлэлийн хурал хийлээ.


Гандантэгчэнлин хийд "Нийгэмд үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар Гандантэгчэнлин хийдэд энэ асуудал урьд нь гарч байгаагүй.

Бид үүссэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар тэр дор нь холбогдох цагдаагийн газарт мэдээлэл өгч, хамтарч ажиллаж байна.

Урьд нь Гандантэгчэнлин хийдэд маань хүүхэд, хүний эрхийн талаар холбогдох шалгалтууд хийгдэж, шалгуулж байсан. Одоогийн үүссэн байж болзошгүй нөхцөл байдалд Гандантэгчэнлин хийд дотооддоо болон бусад холбогдох газруудтай хамтарч, хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Энэ хэргийг холбогдох газрууд нь эцсийн байдлаар шийдэх байх.

Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал дээр бид маш цочирдсон. Сүм хийдийг гутаан доромжлох асуудал үүссэнд үнэхээр харамсаж байна. Цаашид хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа үнэн зөв явах байх. Үүнд бид хариуцлагатай, анхаарлаа хандуулж, үнэн зөвийг шийдэх болно. Гандантэгчинлэн хийд хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө хамгийн нэгдүгээрт байна. Энд сууж байгаа бид хэн нэгнийг өмгөөлөх, өөрсдийгөө өмгөөлөх, Гандантэгчинлэн хийдийн нэр төрийг өмгөөлөх гэж суугаагүй. Гэмт буруутай эсэх нь тогтоогдсоны дараа хариу арга хэмжээг авч шийдвэрлэнэ.

Маш харамсмаар зүйл нийгэмд болж байна. Иргэд, сүсэгтэн олон, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэлд хянуур хандах хэрэгтэй. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагууд factchecking хийх хэрэгтэй.

Анх тэрхүү ярилцлагыг хийж, тодорхой хүүхдүүдийн нэрийг нь олон нийтэд зарласан явдал нь хүүхдийн эрхэнд маш ноцтойгоор халдсан. Тухайн хүүхдүүд үүнээс болж нийгэмд ялгаварлан гадуурхагдах бодитой нөхцөл байдал үүслээ гэж бид харж байна.

Нөгөөтээгүүр тэрхүү ярилцлагуудыг өлгөн авч, зориуд мушгин гуйвуулж, Монголд болон Энэтхэгт суралцаж байгаа хүүхдүүдийг харлуулж, эрхэнд нь халдаж, гутаан доромжилж байгаа асуудлууд ихээр гарч байна. Үүн дээр та бүгд баримтыг нягталж, аливаа асуудалд цензуртэй хандаасай гэж хүсэж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(172.58.45.233) 2023 оны 06 сарын 25

Энэ шашны Монголд орж ирсэн цаад зорилго нь Монголчуудыг хонь мал шиг номхруулан мунхруулах гэсэн манж хятадын бодлого юм шүү дээ. Нэг ёсондоо дайсны гар хөл болж анх Монголд орж ирж байжээ.

0  |  0
Худлаа ярихаа боль(66.181.160.38) 2023 оны 06 сарын 25

20-р зууны эхээр буюу хувьсгалаас өмнө ч Гандангийн дотоод нөхцөл байдал ийм байсан тухай ном зохиол дээр ч гардаг, саяын явдал шинэ юм огт биш. Хэвлэлийн бага хурал хийсэн энэ лам нар бүгд өөрсдийн биеэр мэдрээд туулаад ирсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Шоронд бас ийм явдал жирийн үзэгдэл гэсээн.

1  |  0
999(66.181.179.60) 2023 оны 06 сарын 25

МОНГОЛ ОРОН СҮМ ХИЙД, ЛАМ ХУВАРГААР ДҮҮРЧ БАЙГАА Ч ЭХ ОРОН, АРД ТҮМЭН НЬ ЯДУУРАЛ, ЗОВЛОНГООР ДҮҮРЭЭД Л БАЙХ ЮМ. \nХҮН ӨӨРӨӨ Л ӨӨРИЙГӨӨ ТЭГШЛЭНЭ ГЭДЭГ БИЗЛДЭЭ.\nТЭР ЛАМХАЙ НАРЫН ЭХ, ЭЦЭГ НЬ ЮУ БОДОЖ ҮР ХҮҮХДЭН ИЙМ ЗАМРУУ ХӨТЛӨН ОРУУЛДАГ ЮМ БОЛОО.\n

1  |  0
NEWS(102.89.33.156) 2023 оны 06 сарын 24

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($600,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nвэбсайт: nyhcs.site

0  |  1
х(202.179.26.44) 2023 оны 06 сарын 23

Бөөнөөр шавилан суудаг Энэтхэгийн дацангаас гомодохыг сурч ирээ биз

0  |  0
иргэн(103.26.194.227) 2023 оны 06 сарын 23

Хувалзнууд нэрийг нь нуугаад хүчиндээд байх санаатаы шүү ариун номын газараа ахмад асман лам нарын бөгсний газар бологчихоод юу мөөрөөд баына хүүхэн хүчиндэн ламхайгаа хүчтндэн шуналын тулам бллсон бодит байдал ийм л байна.

1  |  0
Зочин(139.5.218.111) 2023 оны 06 сарын 23

Гандан бүү орж бай угаасаа бүтэхгүй газар, бүх ном үнэ ханштай Дэлгүүр шиг. Дашчойлон л зүгээр байдаг юм.\n

0  |  0
1(202.21.107.7) 2023 оны 06 сарын 23

iim ch hiid bh gej

0  |  0
Mongol(49.98.40.176) 2023 оны 06 сарын 23

bulainuud uursduusu icheech lam nereer huuhed buzarlaad ymarch gavyagui ardtumeneer theelehdeg huvhai lam nar tatvar tuldug Mongol ulsd ymar ach holbogdoltoi uls be yadarsan ardtumen nii harmaag hoocholhoos uur chaddag yum bna lam usdaj ugui boloh heregtei shudej tahiad baidag lam nar ta nariin huuhdiig huchindeed suuj bdag Mongol eej aavuud yu bodoj bna be

0  |  0
Top