Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр сүм хийдэд шавилан суудаг сурагчдын дотуур байранд хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл тавигдсан. Энэ асуудлын шалгалтын явц болон шүүх шинжилгээний хариу гарсан талаар өнөөдөр /2023.06.28/ Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
МЭДЭЭЛЛЭЭР "Энэ мэдээллээр нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу БГД-ийн Цагдаагийн газар гомдол, мэдээллийг бүртгэн авч, шалгаж эхэлсэн. Хойшлуулшгүй ажиллагааны явцад бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нэр бүхий гурван хүүхдийн асуудал яригдсан. Мөн тухайн асуудалд холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхдийн асуудал яригдсан.
Ингээд хойшлуулшгүй ажиллагаа хийж байх явцад холбогдох саналыг Улсын Ерөнхий прокурорын газар /УЕПГ/-т танилцуулснаар УЕПГ-аас хэргийн харьяаллыг Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Одоогийн байдлаар Шүүх шинжилгээний ерөнхий газраас хохирогч гэх нэр бүхий гурван хүүхдийн шинжээчийн дүгнэлт нь гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байна.
Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтнүүд энэ асуудлыг эхнээас нь өнөөдрийг хүртэл хүүхэд хамгааллын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтраад ажиллаж байна. Тухайлбал, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хүүхэд хамгааллын сэтгэл зүйн үйлчилгээ, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээг хамруулж байгаа. Жишээлбэл, хүсэлт гаргасан шаардлагатай зарим хүүхдийг Түр хамгаалах байранд хамгаалан байршуулах үйлчилгээ үзүүлэх зэрэг холбогдох ажиллагааг хийж байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 дугаар зүйлд заасны дагуу дэлгэрэнгүй мэдээлэл, нийтэд мэдээлж болох боломжтой мэдээллийг прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний үндсэн дээр мэдээлэх боломжтой байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдана гэдэг нь зөвхөн хохирогч байж болзошгүй гурван хүүхдийг шинжилгээнд хамруулах биш, мөн холбогодогдож байгаа гэх хүүхдүүдийг шинжилгээнд хамруулдаг.
Шинжилгээнд долоон хүүхэд хамрагдсан, одоогийн байдлаар бүх шинжилгээний хариу гарсан. Хэрхэн, ямар дүгнэлт гарсан бэ, цаашид ямар мэдээлэл байгаа талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 дугаар зүйлд зааснаар нийтэд мэдээлэх боломжтой юу, үгүй юу гэдгийг прокурорын байгууллага зөвшөөрөл өгсний үндсэн дээр мэдээлнэ"
Сэтгэгдэл ( 1 )
Хүчиндүүлсэн нь улам хүчиндүүлээд дуусаж ёайгаа юм байна л даа