Мэс гаргаж танхайрсан иргэнийг зөрчлийн хэргээр шалгаж байна

2023 оны 06 сарын 28

Машин ачилтын компанийн ажилтан ажлаа хийж явах үедээ мэс гарган иргэдийг сүрдүүлж байгаа бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр /2023.06.28/ Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-өөс мэдээлэл хийлээ.


ЗХУТ-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн дарга С.Бямбасүрэн "Буруу зүйл хийсэн ачигч машины ажилтан болон гэрээ байгуулж ажилладаг байгууллагынхаа өмнөөс нийт ард иргэдээс уучлал хүсье.

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь өнгөрсөн онд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх ажиллагааны гэрээ хийх эрхийг шилжүүлж авсан. Ингээд 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Өчигдөр болсон явдлын тухайд "Баян Хаяабуса" ХХК нь найман ажилтантай дөрвөн ачиж зөөх тээврийн хэрэгсэлтэй компани байсан. Тухайн ажилтан нь эмийн эзэмшлийн 10 33 УАН тээврийн хэрэгслийг ачих үед хоорондоо маргалдсан. Тухайн тээврийн хэрэгслийн кабинд байсан н.Цэрэнтогтох гэгч нь хутга гарган танхайрсан үйл явдал бичлэгт гарсан. Энэ асуудлыг БГД-ийн Цагдаагийн хэлтэс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Хууль хяналтын байгууллагын шалгалтын шийдвэр гарсны дараа, дараагийн арга хэмжээг авна" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.214) 2023 оны 06 сарын 28

Манайх шиг хууль үйлчилдэггүй улсад эгэ юу ч биш биз.\n

0  |  0
Hu(174.228.234.4) 2023 оны 06 сарын 28

Hen ni hutga gargasannyum be?

0  |  0
Top