Волейболын охидын шигшээ тивийн аваргад өрсөлдөхөөр Ханжоуг зорилоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 29

Волейболын 16 хүртэлх насны охидын Азийн АШТ долдугаар сарын 1-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын баг өнөөдөр өмнөд хөршийг зорилоо.

Манай баг тэмцээний “А” хэсэгт БНХАУ, Узбекистаны шигшээтэй учраа таарсан бөгөөд долдугаар сарын 1-нд талбайн эзэн БНХАУ, долдугаар сарын 3-нд Узбекистантай тус тус тоглох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top