00:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зам хаана

2023 оны 07 сарын 05

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт 7 долоон байршил үерт автаад байна.

Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа.

Тодруулбал:

 

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх;

 

  • “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх;

 

  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх;

 

  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн Өргөө амаржих газрын уулзварас Нарны замын уулзвар хүртэлх;

 

  • Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top