Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар дараах байршлуудад зам хаагаад байна.
Түүнчлэн үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд найман байршилд нөхцөл байдалд хүндрээд байна.
Тодруулбал,
-Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил
-Сүхбаатар дүүргийн хоёр байршил
-Баянзүрх дүүргийн нэг байршил
-Баянгол дүүргийн нэг байршил
-Хан-Уул дүүргийн хоёр байршил байна.
Эдгээр байршилд 1050 албан хаагч 40 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )