Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ гол, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт очлоо.
“Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь Дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж.
20О8 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өгөв. Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 14 )
Усан др барих зөвшөөрөл өгсөн хотын дарга а.газрын албаныхан хариуцлагаа хүлээж олон иргэдийг хохирлыг төлөөрэй
Авилгачин, хулгайч Огтоно хэмээх Сумъяа Авилга хорооллынхоо фон дээр янзтай гарчээ. Баавартай байна. Энэ мундаг хорооллыг чинь бариулах гэж бас л үйлийг нь үзсэн шүү дээ, хө, айн гэсэн янзтай.
Энэ Нямбаатар, Оюцнэрдэнэ, Хүрэлсүх, Х.Баттулга нэр төр, ард түмнээр ёстой нэг тоглож дууслаа. Нөгөө сүр болоод байсан Хөгжлийн банк тэгэсхийгээд дууслаа. Одоо Баттулга, Хүрэлсүх гэсэн хоёр ерөнхийлэгч, хНямбаатар Оюунэрдэнэ гэсэн заль мэхийн эзэн, боловсроллгүй улсууд улсаар тогтолж дуусах төлөв бий болов. Х. Баттулга, ямарч асуудал зөрчил байхгүй гэм зэмгүй иргэн болж хувирав. Аль дээр цагийн Бадамжунай эдний хэргийг хаах хөшиг нь бололоо: Ичэцгээ: Ард түмэнд нүд, бодол, үзэл санаа гэж бий шүү.
Дундголын бүх хашлагыг. Чойжилсүрэн хийсэн
Чойжилсүрэнг дийлэхүү
Авилга хороолол барилга хазайлт өгч бна гэсэн одоо яанаа....найдвартай юм хийж ард иргэдээ оруулаарай олон хүний амь настай холбоотой шүү.
2018 ond zuvshuurul ugsun gevel unemshiltei baina. Tegeed erx medeltniig xamgaalj xudlaa yum bichix xereggui shuu.
2008 on gedeg ni ergelzeetei. 2-3 jiliin umnu barigdaad exelsen sh dee. 2 jiliin umnu xaashaa baigaad baishin bolson
Шүүх прокурорууд монгол улсыг удирдаж байгаа шүү малнуудаа. Тэдний эзэн нь Сахал, тэрний эзэн нь Хүзүүгүй.
Хотын дарга Билэгт байхдаа өгсөн. Авилгын мөнгөөрөө та нарыг тэжээгээ биз. Үнэхээр чаддаг юм бол авилгын хорооллыг нураачих. Гэх чадахгүй л дээ. Яагаад гэвэл та нар нэг угшилтай болохоороо чадахгүй.
hudlaa svrjignej bgaa hed honog tebgeed alga boloh bailgvi
“Авлига хороолол”-g delbel.....................
Goliin daguuh byh barilgiig nuraa !!!!!!!\nAvilga horoololiig byrmoson nuraa
Шүүх хуулийхан үнэн зөв шийдэхгүй ээ, итгэхгүй бна, гэснээс даваагийн мөнхэрдэнийг сулал