Сэтлэлтүүд үр дүнгээ өгчээ. Нийт том жижиг нийлсэн 18 байршилд сэтлэлт хийсэн байна. Туул голын түвшин хэвийн, нэмэгдээгүй, Туул голын үерийн халилтаас сэргийлж Зүүн уулын сувагт хаалт хийж, хамгаалалтын далан босгох ажил хийгдэж байна. Мөн өчигдөр орой Тэрэлж голын түвшин 282 байсан. Өглөө 6 цагт 254 болж буусан байна.
Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлууд дээр ажилласаар байна. Тухайлбал Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр 1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өчигдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрч, ойр орчмын талбай, хотхон, хороолол, барилга усанд автсан. Энэ байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж хальж байсан усыг зогсоон, үерийн даланг хүчитгэсэн юм..
Өнөөдөр өглөөний /2023.07.07/ байдлаар Нийтийн Тээврийн Үйлчилгээний 117 чиглэлээс 105 чиглэлийн 811 тээврийн хэрэгсэл хэвийн ажиллаж, Авто зам, замын байгууламж хаагдсантай холбогдуулан зохицуулалтаар 12 чиглэлийн 104 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулан ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд Нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 4,828 ажилтан, алба хаагч 403 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Зуслангийн бүсийн нөхцөл байдлыг зургаар харуулъя.
Сэтгэгдэл ( 1 )
Баярлалаа